Рок попын ертөнцөд өөрийн дуу хоолой, төгс галбир, хөөрхөн царай, эршүүд характераараа ялгардаг дуучин бол А.Хишигдалай. 30 насны сүүдэртэй золгох гэж яваа тэрээр залуу насыг жинхэнэ утгаар нь “хашрааж” яваа ганц бие бүсгүй.
Гоо зүйн өндөр мэдлэгтэй тэрээр үеийнхээ зарим уран бүтээлчдэд хандаж шүүмжлэл бичжээ.
Тэрээр “Юун ч эрт хамраа сөхдөг юм бэ дээ. Далайн эргийн захад хөлөө дүрснээ сэрэж энтэр. Цаашаа живих вий. Гуравхан сая хүн амтай газар ямар юмны од зод байхав дээ. Сэр сэр” гэжээ.
Түүний хувьд 10-аад жилийн өмнө өөрөө оролцож байсан UBS телевизийн Universe best songs наадмын энэ оны шүүгч болж ажиллаж байгаа. Мөн Zaya Bilgee брэндийн албан ёсны нүүр царай болсон бүсгүй.