Короновирусын эсрэг хэн зогсож байна, “цагаан нөмрөг” зогсож байна. Монголчууд бид хэзээнээс эмч, сувилагч нараа хүндлэж харьцаж ирсэн. Энэ цар тахалтай үед ачаалал ихтэй тэдний ажилд аль болох хүндрэл учруулахгүйн тулд хөнгөн хэлбэрийн халдвар авсан иргэд гэртээ эмчлүүлж буй. Гэтэл эмч нарт ёс зүй дутагдаж байна.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон эрүүл мэндийн ажилтнууд өчигдөр төв талбайд суулт хийж цалингаа нэмүүлэхийг шаардлаа.
Тэд “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цаг наргүй, хүнд нөхцөлд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг золиослон ажиллаж байгаа. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан цалингаа нэмүүлэх тэмцлийг эхлүүлсэн. Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх бодит боломж байгаа гэж үзэж байна. Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан КОВИД-19-ийн халдвар аваад байна” гэв. Тиймээс МҮЭХ, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дахин санал, шаардлагаа Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаа аж. Тэдний зүгээс Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал суултаа зогсоохгүй гэдгээ мэдэгдээд буй.
Ковид-19 цар тахлын энэ цаг үед эмнэлэгт эмнэлгийн эмч ажилчид хүрэлцэхгүй байгааг ЭМЯ болон эмнэлгийнхэн хэлж буй.
Гэтэл төв талбай дээрээ хэдэн аравааараа цалингаа нэмүүлэхээр ирж суугаа нь ёс зүйн хэрэ г асуудал биш гэж үү. Өнөөдөр Монголд авилгал авдаггүй эмч асрагч, сувилагчтай эмнэлэг тун ховор. Гарыг нь цайлгасан хүнд илүү үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо эмнэлгийн байгууллагат сүүлийн 10,20 жилд байсаар ирсэн. Бараг л бичигдээгүй хууль. Мөн “Улсын” тодотголтой эмнэлгүүд 15 цагаас хойш хүн үзэхгүй, шинжилгээ авахгүй. Ковид гарахаас ч өмнө өвчтөнийг бушуухан бүртгэж аваад, хэдэн үг хэлээд хөөх шахуу гаргана.
Асуултад бүрэн хариулт өгөхгүй, өвчний талаар тайлбарлахгүй, өвчтөний яриаг сонсох дургүй эмч нар олон. Эмнэлэгт эрүүл саруул хүн очихгүй нь мэдээж шүү дээ. Яг ийм жишгээрээ өнгөрсөн долоо хоногт эмнэлгийн үүдэнд нас барс а н иргэнд тэд үйлчилсэнийг үгүйсгэхгүй.
Ковидын халдвартай 35 настай иргэн “Энэрэл” эмнэлгийн гадна 50 алхам хүрэхгүй зайд хүн үхэж байхад түргэн тусламж үзүүлэх нь бүү хэл, цогцосы г нь хөштөл үзвэр үзэж буй хоёр цагийн турш цаг цонхон дээрээ овоорсон. Мөн талийгаачий н ах нь нэг удаагийн хамгаалалтын хувцас өгөхийг гуйхад халгаагаагүй тухай талийгаачий н ар гэрийнхэн сэтгэл шимшрүүл э н хэвлэлд ярьсан байдаг.
Хэрэв тэр иргэн сайхан хувцаслаад очсон бол тэд яах байсан бол? Наад захын хүн чанар, хүнлэг сэтгэлийн асуудал ярихад тэдэнд ёс зүй алга.
Хэрэв эмч эмнэлгийн ажилтнуудыг харилцааны наад захын соёл, ёс зүйтэй байсан бол энгийн иргэд бид хоёр гараа өргөн цалинг нь нэм хэмээн төв талбай дээр зэрэгцэн жагсах байлаа.
Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахлаар далимжуулж ядарса н эдийн засагтай орноо битгий дарамтлаа ч дээ эмч нар минь.