“Unitel” группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч Г.Чинсанаа, TURBOFIT өөх шатаах хөтөлбөрийн санаачлагч, фитнессийн багш, дасгалжуулагч Б.Хулан нар удаан хугацаанд үерхсний эцэст тоонот гэрт толгой холбож өнгөрсөн жил анхны хүүхдээ өлгийлөн авсан.
Монголын үлгэр жишээ залуу гэр бүлүүдийн төлөөлөл тэд гэр бүлийн найзуудтайгаа хамт өдгөө Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах халуун рашаанд алжаалаа тайлж амарч яваа ажээ.
Тэдний хувьд хүүхэдтэй болсноор хэрхэн өөрчлөгдсөн талаараа нэгэн хэвлэлд Хүүхэдтэй болсны дараа аливааг илүү гүнзгий ойлгож, мэдэрдэг болдог юм билээ.
Өмнө нь өөрсдөдөө бүрэн анхаарч, ажилдаа төвлөрдөг байсан бол одоо нойргүй хонохоос эхлэн өөрийгөө золиосолж, нэг хүний өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй том үүрэг хариуцлага хүлээж байна.
Хүүхдийн төлөвшил, хүмүүжил эхийн хэвлийд байхаас л эхэлдэг гэдэг. Эхийн хэвлийд байхаас л хүүхдийн ирээдүйн тодорхойлогдох учраас энэ үе бол хамгийн чухал үе юм билээ. Тиймээс бид хоёр жилийн өмнөөс хүүхэдтэй болоход бэлтгэж, эрүүл мэнд, санхүү, ажил төрлөөс эхлэн бүх зүйлээ дэс дараатай төлөвлөсөн юм. Жирэмсэн болохоос өмнөх, дараах үеийн зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйтэй холбоотой янз бүрийн ном уншиж, эмчээс зөвлөгөө авч, бүх зүйл дээр нарийн анхаарч судалсан даа.
Гэр бүл, хүүхэдтэй болно гэдэг гэнэтийн шийдвэр бус маш сайн төлөвлөх ёстой асуудал гэж боддог юм. Манайд хоёр зурааснаас болж хамтран амьдрах шийдвэр гаргадаг хосууд цөөнгүй байдаг” хэмээн ярьж байв.