Соёл, Спорт Аялал Жуулчлалын Яамны сайд асан, “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь”, “Америкт суралцсан тэмдэглэл” ,“Миний ажлын ноу-хау” зэрэг номын зохиолч, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн, “Жорлонгоо өөрчилье”, “Утааг арилгая” төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч Ц.Оюунгэрэл хүү охин хоёртой.
Хүү Б.Идэр-Од нь комедиан гэдгээс эхлээд өөрийн гэсэн хувийн бизнес, нийгмийн тодорхой байр суурьтай, амбицтай амжилттай яваа нэгэн.
Харин охин Одмаа нь өдгөө хоёр хүүхдийн ээж болсон, энгийн нэгэн бүсгүй. Бага хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа тэрээр өнгөрсөн өвөл үсээ хусаад өөрийн цахим хуудаснаа “Эрүүл мэнд нэг номерт. Үс хусаад эмчлээд өгдөг нөхөртэй байна гэдэг жаргал” хэмээн бичиж байв. Тэгвэл тэрээр хүнд өвчин туссандаа үсээ хусаагүй, хуйх нь өвчлөөд байсан тул хуссан гэдгээ өөрийн цахим хуудаснаа анх удаа олонд сонирхуулж бичжээ