Даян аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат фитнесс мисс Н.Гарамханд гэх бүсгүйтэй адал явдал дуулиан шуугиан дүүрэн амьдралаа эхлүүлж байсан нь саяхан. Тэд хоёр хүүхэдтэй.
Наадмаар хаа ч гэргийтэйгээ хамтдаа өөрөө патиарыг нь дарж өгөн халамж хайраа гайхуулж байсан. А.Сүхбатыг гишүүн явахад 1992 онд төрсөн түүний залуу гэргий хамгийн залуухан, хамгийн халуухан гэсэн ч хэтрүүлэг болчихгүй төвшинд өнгөлөг сайхан явлаа. “Явлаа” гэхийн учир нь тэд өрх тусгаарласнаас үүдэлтэй.
Түүний отгон гэргийгээр тодорч байсан Н.Гарамханд хоёр жил ганц бие ээжийн амьдралаар амьдарч байсны эцэст найз залуутай болжээ.Цэцэг цэврүү шиг насаа зөвхөн аваргад зориулж явсан тэрээр дөнгөж 27 насандаа “хаягдана” гэж хэн төсөөлөх билээ. Залуу хүн цаашдын амьдралаа бодож хоёр хүүгээ хойд аавын гар харуулахаар шийдсэн бололтой.
Ташрамд дуулгахад, А.Сүхбат аварга эхэд л анхны эхнэр Б.Баясгалангаасаа гэрлэлтээ цуцлууах нь бүү хэл одоо ч хамт амьдарсаар, хааяа нэг найз нөхөд, хамаатан садныхаа баяр ёслолоор Богд, Дондогдулам хоёр шиг эвтэй нь аргагүй заларч харагддаг. Ойрын үед харин Н.Гарамхандтайгаа хөтлөлцөж явдаг байв.
Б.Баясгалан, Н.Гарамханд 2, өшөө цаана нь Содоо гэж нууцлаг “цэцгийн хатан” байгаа шүү дээ. Уг судар хөөвөл Баянхонгорын барилдаж ноцолддог хүний хүүхэд, А.Сүхбат аваргын амрагаар сонгогдохоосоо өмнө дуучин Т.Ариунаагийн гэрийн үйлчлэгч байсан гэхчлэн бүдэг бадаг мэдээлэл бүхий тодотголтой бүсгүй ёстой гэрийн хорионд, алтан торны ангир бяцхан шувуухай шиг байдаг гэнэ лээ. Бодвол уг хүн нь ёс зүй, ёс заншил гээчийг эрхэмлэдэг юм болохоороо олны өмнө байтугай ойр дотныхондоо, “Би А.Сүхбат аваргын гэргий, хүүхдийг нь төрүүлсэн эмэгтэй” гэж хэлж зүрхэлдэггүй юм шиг байгаа юм. Тэгсэн атлаа хүүхдүүдийг нь төрүүлээд, урдах, хойдох бүх эхнэрүүдтэй нь зовлон жаргалаа хуваалцаад байдгийг бодоход бүсгүй хүний хувь заяа юм биз дээ