Монголын толгой баячуудын охид хоорондоо зиндаархаж нөхөрлөдөг. Италид хоёр жил амьдарсан “Өгөөж”-ийн Түмэнгэрэлийн охин Аззаяа эх орондоо ирээд удаагүй байгаа.
Тэрээр зиндаа нэгт найзуудаа хотоос холгүйхэн хээр газар аваачиж, бүтэн өдөржин шөнөжин зугаацжээ. Ингэхдээ тэд тансаг зэрэглэлийн буфет ресторан, асар майхан, дуучдыг түрээслэн аваачиж зуны шоугаа хийсэн байна. Тэдний дотор хөтлөгч Анхаагийн гэргий Дөлгөөн, “АПУ”-ын Батсайханы бэр Биндэръяа нар багтжээ.