Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ илүү хүмүүнлэгийн үйлст түлхүү ажиллах болсон жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр шивээс хийлгэжээ.
Үүнийгээ тэрээр өөрийн цахим хуудаснаа онцлон тэмдэглэсэн байна. Өдгөө 37 настай тэрээр саяхан “Аялая, хайрлая” нэртэй аялалын контентыг дуучин Наагий, комедиан “хар” Төөгөө нартай хамтран хийсэн. Ингэхдээ шивээс хийлгэх мөрөөдлөө биелүүлэхээр бүтэн шийдсэн гэнэ.
Хөтлөгч Э.Ууганбаяр 2005-2007 онд “Хувьсал продакшн” 2006-2007 онд “Хувьсал энтертайнмент” 2009 оноос “Найзууд театр”-ын жүжигчнээр тус тус ажиллаж байна. Хамгийн сүүлд “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийг амжилттай хөтөлж, олны талархлыг хүлээсэн.
Тэрбээр тайз, дэлгэцийн 30 гаруй уран бүтээлд тоглож буй манай авъяаслаг залуу жүжигчдийн нэг бөгөөд хүүхэд залуучуудын талархлыг хүлээж, үлгэр дууриал болдог. Түүний хувьд Улаан загалмайч хүүхдүүдийн хөдөлгөөний тэргүүнээр 2018 онд сонгогдсон байна.