Ардын жүжигчин С.Батсүхтэй хоршин дуулдаг хэрсүүхэн хүү Б.Бат-Энэрэл өнөөдөр 10 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Б.Бат-Энэрэл хүү 2011 оны 7 сарын 7-нд төрсөн бөгөөд өдгөө дэндүү хэвлүүхэн, хэрсүү ухаалаг хүү гэдгийг түүний фэнүүд нь андахгүй.
Хоёр настайгаасаа эхлэн Hitone-д Вандан, Дуламсүрэн хоёрын “Ижил заяа” дуугаа бичүүлж урлагийн карьераа эхлүүлсэн гэдэг. Түүнээс хойш МУГЖ С.Батсүхтэй “Хаан заяатай орчлон” дууг дуулж тун чиг авъяаслаг болохоо харуулаад амжсан.
МУГЖ С.Батсүх хүүгийн талаар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Зүгээр нэг хүү биш. Завханы театр руу ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ. Үүнээс гадна сонин сонин зүйл асууна.
Үзэгч олон чамайг хайрлаж үзэж байна гэхээр “Надтай олон жил уулзаагүй юм чинь аргагүй шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Янз бүрийн юм их ярина” хэмээсэн байдаг.