“Choi Hainzan” продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундралын хувийн амьдрал олонд ил байдаг. Анхны амьдралаа удаан хугацаанд үерхсэн “Херо” Баатартай эхлүүлсэн ч Хабул хүүгээ төрүүлээд тэд салсан.
Түүний дараа “Хит”-ын Давка агсны хүү Даваадоржтой дахин амьдрал зохиосон. Өөрөөсөө 10 насаар дүү амрагаасаа хөөрхөн охин төрүүлсэн тэрээр өдгөө Өвөрхангай аймагт байрлах Аса Ланд жуулчны баазад наадамлаж байгаа аж.
Тэрээр “Бид дэлхий ээж гэж ярьдаг, дэлхийгээ ээж хүнтэй, бүсгүй хүнтэй зүйрлэдэг. Гэтэл өнөөдөр дэлхийгээ сөнөөгөөд л байж байна шүү дээ, хүн төрөлхтөн. Хэт их хөгжил маань дэлхийгээ, ээжийгээ сөнөөж байна” хэмээн тэрээр хэлэх дуртай.