Хүн бүр баяр наадам, аялал зугаалга гээд наргиж цэнгэхдээ цаг заваа зарцуулж буй энэ өдөр жүжигчин Золоо ажлаа хийж явна.
Тэрээр усны гүнж Укагийн зуны шинэ загварын коллекцийн нүүр царай болж буй бөгөөд наадмын өдөр охиноо дагуулсаар зураг авалтдаа оролцож яваагаа цахим хуудаснаа онцолжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд найруулагч Тамираас салаад 10 жилийг ардаа орхисон. Энэ хугацаанд хэд хэдэн эртэй нэр холбогдож байсан ч хэнтэй нь ч ханилж суугаагүй юм. Тэрээр өдгөө 32 настай.