Ерөнхийлөгч агсан Н.Энхбаярын том хүү Э.Батшугар ааваасаа дутахаагүй олонд танигдсан нэгэн. Анхны амьдралаа Даариймаа гэдэг бүсгүйтэй эхлүүлж, охинтой болсон тэд охиноо гурван настай байхад хоёр тийш болсон.
Тэдний салалтыг залуу жүжигчин Янжиндуламтай холбон тайлбарладаг. Эхнэр нь Батшугар Янжиндулам нарын нууц романсыг тэвчиж чадалгүй охиноо аван орхин одсон. Даариймаа бүсгүй хоёр жилийн өмнө Европын удам залгасан сэхээтэнтэй гэр бүл болсон. Тэгвэл Батшугар, Даариймаа нарын дундаас төрсөн охин хэдийнэ 8 нас хүрчээ.
Энэ талаар Батшугар “Аав гэж дуудуулах хүндтэй эрхэм нэрийг хайрласан бяцхан охиндоо 8 насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний охин аавынхаа аз жаргал Миний охин аавынхаа амь, амьдрал” гэжээ.