Миний гэр” телевизийн реалити шоугаар анх олны танил болсон Амараа нь Comedy Lab-ийн комедиан, мөн AMARAA’s Weekly show хөтлөгчөөр ажиллаж байгаа юм.
А.Индранил нэртэй охиноо ганцаараа өсгөдөг гэдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн бүсгүйн духан дээр дотно гэгч нь үнсэж байгаа стори хийжээ. Магадгүй энэ бүсгүй Амараагийн сонгосон амраг хайрт уу, аль эсвэл ах дүүс үү гэдэг нь одоогоор тодорхойгүй.
Тэрээр амьдралынхаа талаар “Анх төрсөн цагаасаа л монгол гэрт амьдарч эхэлсэн хүн ус зөөж, гал түлж, модон жорлонд орохыг хүнд хүчир ажил биш, харин амьдралынхаа энгийн нэгэн хэсэг л гэж боддог шүү дээ. Түүнтэй ижил охиныгоо хэдхэн сартай байхад би хүмүүсийн нэрлэдгээр ганц бие аав болж, хүүхэд өсгөхтэй холбоотой бүх ажлыг дангаараа хариуцаж үлдсэн болохоор ганцаараа хүүхэд өсгөхийг “хэцүү” гэж тодорхойлохоос илүүтэй миний зайлшгүй хийх ажил, үүрэх ёстой хариуцлага гэж хүлээж авдаг.
Охинтойгоо хоёулаа үлдсэн эхний хэдэн сар хамгийн хэцүү байсан байх. Бүрэн бүтэн байсан гэр бүл хоёр тийшээ болоход сэтгэл санаа хямарна, гутарна. Тэр сэтгэлзүйн хямралаа шийдсэний дараагаас хэцүү үе тохиогоогүй юм байна шүү. Би чинь бүтэн цагийн ажил эрхэлдэггүй, өөрөө цагийн хувиараа зохиодог учраас давуу талтай. Хүүхэд харах хүн олдвол гялс ажлаа амжуулна, олдохгүй байвал ажлаа дараагийн боломжит цаг руу хойшлуулчихдаг тул ганцаараа бүхнийг амжуулж байгаадаа уурлаж, бухимдаж байсан удаагүй ээ” хэмээн ярьсан байдаг.