МУГЖ У.Уранчимэг
Хувьсал продакшны эзэн МУГЖ У.Уранчимэг, түүний нөхөр найруулагч Г.Цоггэрэл нар өдгөө Сүхбаатар аймгийн Дарьганга, Шилийн богдыг үзэж яваа ажээ.
МУГЖ Д.Ганцэцэг
Аримун продакшны жүжигчин МУГЖ Д.Ганцэцэг өдгөө “уул шиг өндөр” болж өсч яваа хоёр хүүгийнхээ хамт Архангай аймагт байрлах Хоргын тогоо, Тэрхийн цагаан нууранд амарч явна.
Загвар өмсөгч С.Төгс
Монголын төгс бие галбиртай моделиудын нэг бол С.Төгс. Тэрээр саяхан баруун аймгуудаар найз залуу Цэнгүүн, найз комедиан Олеяа нартай аялсан бол наадмын өдрүүдэд Хөвсгөл аймгийг “дайлаар мордож” байна.
Топ модель Д.Пүрэвсүрэн
Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн. Тэрээр өдгөө гэр бүлийн найзуудтайгаа Завхан аймгийн Идэр суманд аялж амарч байна.