Монгол Беккем хочтой бизнесмэн Г.Анархүү хоббигоо мөнгө болгодог сүйхээтэй нэгэн. Сагсанбөмбөг, хөлбөмбөгийн хорхойтон тэрээр бооцоо тавьж ам.долларын өдөрт хэдэн зуугаар нь олдог.
Тэгвэл тэрээр сүүлийн үед хурдан морины хорхойтой болоод байгаа гэнэ шүү. Өөрийн нэр дээрээ хэдэн адуу авсан тэрээр адуугаа ойр ойрхон эргэдэг аж. Түүнчлэн, өөрийн сайн найз Х.Мөнхжингийн аав ар халхын алдарт атман, Тод манлай уяач Дамбын Хишгээд шавь орсон сурагтай.