Наргианч, хөгжилтэй, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн Р.Нямбаярыг “Монголын саятан”, “Үнэн үү” ток шоугаар нь олон хүн хэдийн таньдаг болсон билээ.
1996 оноос радиогийн хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлж байсан тэрээр мөрөөдлөө биелүүлж өөрийн гэсэн “Миний монгол” гэх продакшнаа байгуулж, FM-тэй болсон. Тэрээр ирэх жилийн наадмын менежерээр томилогдох хүсэлтээ илэрхийлжээ.
Ингэхдээ “Дараа жилийн наадмын нээлтийг өнөөдрөөс эхлээд найруулагч, дизайнер, инженер, маркетинг,мэргэжлийн уран бүтээлчдийн баг бүрдүүлээд бэлтгэл ажлаа бүтэн жилийн хугацаанд хийгээд 2022 оны 7 сарын 11 нд дэлхийн нүдийг бүлтийлгэж үзүүлэх хэмжээний Монгол наадмын нээлт хийх ёстой гэж би бодож байна даа.
Намайг менежерээр томилчих юм бол би ганц төгрөгний цалин авахгүйгээр гадна, дотноос мөнгийг нь босгоод өгье” гэв.