Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үр хүүхэддээ ХҮЙТЭН СЭТГЭЛ гаргадаг монголчууд
Папарацци

Үр хүүхэддээ ХҮЙТЭН СЭТГЭЛ гаргадаг монголчууд

Эрхэм админBy Эрхэм админ07/20/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчууд биднийг гадныхан элэгсэг, хүнлэг энэрэнгүй, халуун дулаан харилцаатай сайхан ард түмэн хэмээн үнэлдэг. Гэвч бодит байдал дээрээ үр хүүхдүүддээ хайхрамжгүй ханддаг, үр хүүхдүүдийнхээ эрхийг хааж боогдуулдаг харгис “муу” хүмүүс. Та бидний хайхрамжгүй байдлаас болж амьдарч буй орчиндоо амиа алдсан хүүхдийн тоо тоймгүй олон.

Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр /2021-07-19/ өглөө Рапит Харш хотхоны 23-р байрны 2-р орцны шатан дээр хүүхэд унаж амиа алджээ. Хэрэв эцэг эхчүүд хариуцлагатай байж, цонхондоо хаалт хийсэн бол өнөөдөр тэр бяцхан зүрх бидний дунд цохилж байх байлаа. Түүнчлэн, наадмын урт амралтын өдрүүдэд 30 гаруй хүн усанд амиа алдсны дийлэнх нь насанд хүрээгүй хүүхэд байсныг онцолмоор байна.

Биеэ хамгаалж, тэмцэж чаддаггүй болохоороо ээждээ, аавдаа эсвэл томчуудад зодуулж, хүчирхийлүүлж, бүр эцэст нь амиа алддаг нь хүүхдүүд. Зодож, хазаж, чимхэж, заазуурдах, хүчиндэж зовооно. Муу үйл үүгээр дуусахгүй. Бие махбод төдийгүй сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирох нь ихэссээр байна. Бүр эрх мэдэлтэй, баян чинээлэг хүмүүсийн зугаа цэнгэл болж унаач хүүхдүүд жилд хэдэн арваараа бэртэж гэмтэн, амиа ч алдаж байна.
“Монгол Улсын ирээдүй” гэсэн хоосон лоозонгийн ард нуугдсан болсон хүүхдийн эрхийн ноцтой зөрчлийг нэрлэж байна.

1.ХҮЧИРХИЙЛЭ Л  Д ӨРТӨЖ АМЬ НАСАА АЛДАХ

Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн тоо 0.1 нэгжээр өссөн. 40 орчим хүүхэд гэр бүлийн хүчирхийлэ л д өртсөн судалгааг ЦЕГ-аас гаргажээ.

2.ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН

Хүйтний улиралд, хамгаалалтын хэрэгсэлгүйгээр хурдан морь унаснаас хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байгааг байгааг ХЭҮК, хүүхдийн төлөөх байгууллагуудаас жил бүр анхааруулдаг. ГССҮТ-ийн мэдээллээр хурдын морины уралдааны үеэр мориноос унасны улмаас жил бүр хоёр хүүхэд амиа алддаг, жилд дунджаар 300-320 хүүхэд унаж бэртдэг. Түүнээс 180-220 хүүхэд хүнд хэлбэрийн бэртэл авч эмнэлэгт хүргэгддэг гэжээ.

3.ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ

Хүүхдүүд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол жил бүр өсөж байна. Энэ оны эхний нэг сарын байдлаар гэхэд хүүхэд зам тээврийн осолд өртсөн 27 хэрэг бүртгэгдэж 34 хүүхэд, хүнд хөнгөн гэмтжээ.

4.ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛ-ХАЛУУН ТОГОО

ГССҮТ-өөс гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр түлэгдлээр нас барсан хүмүүсийн 76.5 хувь нь 0-5 насны хүүхэд байжээ. Түлэнхийн тасгийнхан жилд дунджаар 4000-4500 хүн яаралтай тусламж үзүүлдгийн 2500-3500 нь 0-5 насныхан байна. Хүүхдийн түлэгдэл, тэр дундаа халуун тогоотой хоол, цайнд бага насны хүүхэд түлэгдэх явдал хүүхдийн эрхийн хамгийн ноцтой зөрчлийн нэг болоод байна. Халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн ихэнхийн амь насыг аврах боломжгүй байгаа нь харамсалтай. Түлэгдлээр нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байжээ.

5.ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХӨДӨЛМӨР

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хүнд хэлбэр нь уул уурхайн салбарт өрнөх болсныг НҮБ-ын Хүүхдийн сангаас тогтоожээ. Үүнээс үүдэн “Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил орон нутагт бий болоод байна. Гэр бүлүүд уул уурхайн бүсэд шилжин ирж суурьшсан ч, уурхайд ажиллахаар хүүхдүүдээ урт хугацаагаар харгалзах хүнгүй гэртээ үлдээдэг байна. Тухайлбал, нэг удаа ээлжид ажиллахдаа хэдэн долоо хоногоор хүүхдүүдээ үлдээх, эсвэл 12 цагийн ээлжид гарч, хүүхдүүдээ өглөө 04:00 цагт үлдээгээд орой 20:00 цагт буцаж ирдэг. Үүнээс үүдэн хүүхдүүд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэ л д  өртөх өндөр эрсдэлтэй болдог ажээ.

6.ХҮҮХДИЙН СУРЧ, БОЛОВСРОХ ЭРХ

Үүний хамгийн тод жишээ ковид-19 цар тахлаас шалтгаалж, хүүхдүүдийн боловсрол хоёр жилээр хоцорлоо. Тэр бүү хэл, ЭЕШ-ыг хэзээ авах нь ч одоогоор тодорхойгүй байна.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.