Одоогоос хоёр жилийн өмнө мисс Ц.Аззаяа “Эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнд оролцох үндэсний ялагчаар тодорч, Монгол Улсаа төлөөлөн оролцсон.
Тэрбээр үндэсний хувцасны болон авьяасын үзүүлбэрээрээ алтан медаль хүртэж, монгол бүсгүйн гоо сайхан, ур чадвар, авъяас билгийг олон улсад харуулсан.
Тэр цагаас хойш олноо танигдах болсон тэрээр өнгөрсөн хавар “Ододтой бүжиглэе” шоунд оролцож өөрийнхөө бүжгийн авьяас чадварыг сорьж явсан.
Түүнийг эргүүлэх эрчүүд нэлээгүй гарч ирсэн учраас найз залуугийнхаа зургийг хальт дэлгэж байв.
Өдгөө 26 настай мисс бүсгүй найз залуутайгаа хамтран амьдардаг бөгөөд үерхээд багагүй хугацааг үдэж байгаа аж. Түүний гэрэл зурагтай танилц.