Монголын зохиолын дууны ертөнцөд уран дуулалттайн зэрэгцээ “алтан гургалдай” нэрийг сонсогч олноосоо хүртэж явсан дуучин Р.Дэлгэрмаагын зуслангын төрх нэг иймэрхүү.
Алиа хошин зан, ажилласаг байдлаараа үеийнхнээсээ ялгардаг тэрээр энэ жил 40 настай. Эр нөхөр энхрий бяцхан үртэйгээ зусланд зуныг өнгөрүүлсэн тэрээр “зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдармаар байна” гэх үгийг санагдуулам даруухан амьдарч байгаа.
Харин түүний хань дуучин Д.Хишигбаяр сошиалд тун идэвхитэй, зартай нэгэн. Сошиал найзуудаасаа “хар” хоч зүүгээд байгаа тэрээр ковид дуусахаар эхнэртэйгээ нийлсэн чанартай уран бүтээлийг ар араас нь “бөмбөгдөнө” гэсэн шүү.
Ямартаа ч хос дуучныхаа гэр бүлд сайхан бүхнийг ерөөе.

