Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Харьцуулалт: “Намрын дурсамж” дууг хэн сайн амилуулсан бэ
Фото

Харьцуулалт: “Намрын дурсамж” дууг хэн сайн амилуулсан бэ

coolНийтэлсэн: cool11/17/20181 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

…Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал, жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дуулал байжээ чи…. гээд дуулахаар мэдэхгүй монгол хүн байхгүй. 80-аад онд хит болж ард түмний сэтгэлд хоногшсон Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, Яруу найрагч Н.Сүхбатын шүлэг “Намрын дурсамж” дууг наяад оны нийтийн дууны ханхүү МУГЖ, дуучин Н.Төмөрхуяг анх дуулж олонд хүргэсэн.

Төрийн  шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг дуугаар хөглөж,  өөрөө бас хүн болгоны сэтгэл зүрхэнд хөг аялгуу болон  хоногшин үлдсэн эрхэм, уянгын дууны хаан, ойр дотныхондоо төдийгүй дуунд дуртай монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чинжиг нэрээр үүрд дурсагдаж үлдсэн.

Намар аа гэж. Яг л нулимс шиг. Тийм тунгалаг. Аргал түүгээд яваа хэн нэгний ээж шиг. Тийм өрөвдмөөр. Уул шиг эсвэл уйлж суугаа аав шиг. Тийм хайрламаар. Өнгө нь нар шиг болоод үнэр нь хаа нэгтэйгээс ирсэн хэн нэгний санаа алдалт шиг.[…]
Ай хөөрхий… Хаврыг учрал хэмээгээд, зуныг дурлал гэвэл, алтанхан намар минь чи яалт ч үгүй хагацал санаашрал нь байх…

Намар намрын тухай дуу сонсох шиг хөнгөхөн гунигтай хэрнээ жаргалтай мөч үгүй. Намрын тухай дуунуудыг намрын улиралд сонсоход намрыг бүр ихээр мэдрэх шиг болж намарт дурладаг гэхэд хилсдэхгүй.

“Намрын дурсамж” дууг МУГЖ, Дуучин Н.Төмөрхуяг ах дуулснаас хойш дуучин  Д.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан нар, Улсын Филармоны гоцлол дуучин С.Баттулга, дуучин Г.Тулга, Ж.Бямбадэлгэр нар,  Emotion хамтлаг  дуулсан байдаг бол хамгийн сүүлд дуучин Б.Октябрь дуулж клипжүүлсэн байна.

Алдарт “Намрын дурсамж” дууг хэн сайн амилуулсныг та бүхэн өөр өөрийн хувьд харьцуулан дүгнэх биз ээ.

“Намрын дурсамж” Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг өөрөө дуулж буй

“Намрын дурсамж”  Улсын Филармоны гоцлол дуучин С.Баттулга

https://www.youtube.com/watch?v=4f0BqjhzOgk

“Намрын дурсамж”  “Emotion” хамтлаг

“Намрын дурсамж”   Г.Тулга, Ж.Бямбадэлгэр

“Намрын дурсамж”  Дуучин Б.Октябрь

Бэлтгэсэн Б.Мөнхжаргал

харьцуулалт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

1 сэтгэгдэл

  1. batbold on 11/17/2018 22:51

    ДУЛМАА МИНЬ Л БОДОГДООД БАЙХ ЮМ ДАА ГЭДЭГ ШИГ ТӨМӨРӨӨ МААНЬ Л ҮГҮЙЛЭГДЭЭД БАЙНА ДАА. АНХ ДУУЛСАН ДУУЧИН ГЭДЭГ АРАЙ Л ӨӨР ШҮҮ.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.