Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Зохиомол өндөр жингийн үзүүлэлтээр хүүхдэд дарамт үүсгэхээ боль
Нийгэм

Зохиомол өндөр жингийн үзүүлэлтээр хүүхдэд дарамт үүсгэхээ боль

coolBy cool08/09/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүүхдээ тарган, туранхайгаар нь гоочилж, өндөр, намаар нь жишсэн, “Жин нэмэх үр дүнтэй аргаасаа хуваалцаач” хэмээн зөвлөгөө хүсэж, туршлага судалсан иймэрхүү нийтлэл олон нийтийн сүлжээнд олшров. Ялангуяа ээжүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бойжилт, өсөлт хөгжилтэй холбоотой бүлгэмүүдэд ийм пост өдөрт хэдэн арваараа хөврөх аж. Ингэхдээ “Миний хүүхэд ийм байхад чинийх…” хэмээн жишиж, харьцуулсан, “Төдөн настай хүүхдийн жин, өндөр ийм байх ёстой атал…” гэж стандарт, норм ярьж, дүрэмдэх нь түгээмэл.

Хүүхдийн бие бялдрын хөгжлийг үнэлдэг индекс, үзүүлэлт улс болгонд бий. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг бусдынхтай жишдэг, таргалуулах, тураах, өндөр болгох үр дүнтэй арга сурагладаг, судалдаг эцэг, эх хаа сайгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх үзэгдэл дэлхий нийтэд түгээмэл аж. Энэ нь зарим талаараа эцэг, эхчүүдэд сэтгэл зүйн дарамт учруулж, хямрал, бухимдлын эх үүсвэр болдгийг сэтгэлзүйч, хүүхдийн эмч нар судалгаагаар тогтоосон учир зарим орон жин, өндрийн индексийг үгүйсгэж эхэлжээ.

Бага насны хүүхдийн өсөлт, хөгжил, тэр дундаа эрүүл, зөв хооллолтын талаар мэдээ, мэдээлэл нийтэлдэг “Tenuukas mom” хуудсыг хөтөлдөг бүсгүй “Олон ээж “Хүүхдээ яаж таргалуулах вэ. Үеийнхнээсээ намхан, туранхай байна. Ямар аминдэм өгөх вэ” гэж асуудаг. Хүүхэд бүр онцлогтой. Бүгдийнх нь өндөр, жин адил байх албагүй. Угаасаа боломжгүй. Хүүхдийн өндөр, жингийн хүснэгтийг үгүй болгох асуудлыг сүүлийн үед Швейцарт нэлээд далайцтай хөндөж буй. Мэргэжилтнүүдийн саналыг эцэг, эхчүүд дэмжиж байна. Бусдын хүүхдийг “Ямар туранхай, намхан юм бэ” гэж хэлэх нь зохисгүй үйлдэл. Хүүхдээ булцгар харагдуулахын тулд ходоод нь шингээж дийлэхгүй их хэмжээний хоол идүүлдгээ больцгооё. Хүүхдийн жин, өндрийг ээжийнх нь асаргаатай холбож, буруутгадаг үйлдлээ зогсоох цаг болсон. Хүүхэд бүр дахин давтагдашгүй, тэд хэзээ ч бусадтай харьцуулагдах ёсгүй” хэмээв. Чех, Герман зэрэг улсад сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд энэ чиглэлийн дагнасан судалгаа хийж, тэр хэрээр эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгдсөнийг тэрбээр онцолсон юм. Японы Фүкоака хотод амьдардаг Б.Ганпүрэв энэ сэдвээр мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Энд өндрөөс илүү жинг чухалчилж үздэг. Дэлхий нийтэд таргалалт ихэссэн, өөрсдөө ч ийм хүнийг “үздэггүйтэй” холбоотой болов уу. Япончууд эрүүл мэндийн боловсролоор Азид дээгүүр үнэлэгддэг. Амьдралын хэвшил, ялангуяа хооллолтоороо үлгэр жишээ. Хүн амынх нь дундаж наслалт өндөр байдаг нь үүнтэй холбоотой. Хүүхдүүдийг ер жишдэггүй. Томчууд гэлтгүй хүүхдүүдийг ч багаас нь энэ талын ойлголттой болгодог. Миний охиныг эндэхийн цэцэрлэгт явсан эхний өдөр ангийнх нь зарим хүүхэд “бор арьстай” хэмээн дооглосон гэсэн. Багш нь тэднийг эгнүүлж зогсоогоод “Та нар нас чацуу ч харилцан адилгүй өндөртэй байгаа биз. Үүнтэй яг ижил. Хүн болгоны бие онцлогтой” гэж тайлбарласан байна лээ. Энэ мэт зөв хандлага, ойлголтыг хүүхдэд багаас нь төлөвшүүлдэг” гэв.

Манай улс 2013 онд шинэчлэн баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийн индекс”- ийг өдгөө мөрдөж буй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг багад нь эх, хүүхдийн буюу бидний нэрлэдгээр “ягаан” дэвтрийн тусламжтай хянах боломжтой. Тодруулбал, хүүхдийн нас, хүйсээс хамаараад биеийн жин, өндөр нь ямар байх ёстойг эл дэвтрийн арын хэсэгт графикаар тодорхой харуулсан байдаг. Шилжилтийн наснаас нь эхлээд тусгай томьёолол бүхий биеийн жингийн индекс (БЖИ)-ээр тооцдог. Хөгжлийн индексийг судалгаа, мэдээлэлд үндэслэн тодорхой давтамжтай шинэчилдэг ч эцэг, эхчүүдийн сэтгэл зүй, хандлагад хэрхэн нөлөөлдөг талаар нарийвчлан судалж, тогтоосон зүйл үгүйг ЭМЯ, НЭМҮТ-ийнхөн хэллээ.

Манай орны газар зүйн байршил, байгаль, цаг уурын онцлогоос хамаараад хүн амын 96, тав хүртэлх насныхны 90 орчим хувь нь Д, 70 хувь нь А аминдэмийн дутагдалтай, багачуудын 44 хувь нь зохистой хооллолтын зөвлөмж (дөрвөөс багагүй нэр, төрлийн хүнс, хооллох хэмжээ, давтамж)-ийн хамгийн доод үзүүлэлтийг хангасан хүнсийг өдөр тутам хэрэглэж байгааг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” үндэсний V судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл, манай хүүхэд багачууд шаардлагатай шим тэжээлээ авах боломж нөхцөл бусад орныхоос хомс аж. Ганцхан жишээ дурдахад, аминдэмийн эх үүсвэр болсон жимс, ногоо монгол хүүхдүүдийн хүнсний хэрэглээнд 20 хүрэхгүй хувийг эзэлдэг байна. Энэ бүхнээс хамаараад, бие бялдрын хөгжлийн индекс, үзүүлэлт Монголд арай өөр түвшинд “тавигдах” ёстой, эцэг, эхчүүд хүүхдийнхээ өсөлт, хөгжилд анхаарах, дэмжих шаардлага зайлшгүй бийг манай эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Гэхдээ үүнд болгоомжтой, хянуур хандах ёстой гэнэ. Тодруулбал, бусадтай жиших, харьцуулах, мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авах, дур мэдэн элдэв аминдэм уулгах зэргээр “анхаарах нь” хүүхдийн хөгжлийг дэмжихээсээ илүү саад болох уршигтай, цаашлаад эцэг, эхчүүдэд сэтгэлзүйн дарамт, шаналгаа үүсгэдэг гэнэ.

Гурван хүүхэдтэй нэгэн залуу ээж “Хүүхдүүдийн минь жин, өндөр хэвийн хэмжээнд хүрэхгүй байвал шим тэжээл дутагдаж, далд өлсгөлөнд нэрвэгдчих вий гээд санаа зовнидог. Өсгөлүүн бол мэдээж баярлана. Жинд нь хэт анхаараад, өвчний үүр болгочих вий гэж бас шанална. Ер нь ээж бүхэн л ингэж зовнидог байх. Гэхдээ би үүнийг аливаа эрсдэлээс сэргийлэх “зөв” дарамт байгаасай гэж хүсдэг” хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн эцэг, эхчүүд энэ дарамтыг зөвөөр хүлээж аваасай. Гуньж гутран, сэтгэлээр унаж, сошиалд “аврал эрэхээсээ” урьтаад мэргэжлийн эмчид хандаасай. Эрүүл, хэвийн өсөлттэй, нас чацуу ч биеийн жин нь харилцан адилгүй байх нь ердийн үзэгдэл гэдгийг мэддэг байгаасай. Хүүхдийнхээ хөгжлийг хүний үгээр бүү үнэл.

Б.Дэжид

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.