УДЭТ-ийн жүжигчин, кино урлагийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг жүжигчин Б.Одончимэг Турк улсад очжээ.
Тэрээр өөрийн хувийн шоу бизнес болох Dona film-ийн анхны уран бүтээл “Солонго үүл” уран сайхны киногоо тэнд ажиллаж амьдардаг монголчууддаа үзүүлэхээр очсон гэнэ.
Мөн ажлынхаа хажуугаар аялал хийхээ мартахгүй гэдгээ ойр дотныхондоо хэлжээ. Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө Фантастик продакшны шинэ төсөл дээр ажиллаж байгаа аж.