МУГЖ Г.Ариунбаатар жүжигчин Б.Баярмаа нар 2016 оноос хамтын амьдралаа эхлүүлж, хоёр хүүгийн эцэг эх болсон. ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа эрхэм дуучин өнгөрсөн зуныг амралтын байдалтай өнгөрүүлж чадаагүй орос, монголын хооронд нисч ажлаа хийсээр байсан.
Тэгвэл тэрээр өдгөө ажлынхаа амралтыг авсан бололтой. Гэр бүлийн найзуудтайгаа Архангай, Завхан аймгаар аялж байгалийн сайхныг тольдож явна. Энэ тухай эрхэм дуучны хөөрхөн гэргий өөрийн цахим хуудаснаа стори хийжээ. Г.Ариунбаатар нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө Б.Баярмаагийн тухай “Манай хүн муухан концертмистерээс илүү намайг бэлдүүлдэг.
Хамт үг цээжлээд, ари тус бүрийг шалгадаг. Өөрөө нэр хүндтэй жүжигчин байсан хүнийг гэрийн мухарт суулгаж байгаадаа харамсаж, гэмших сэтгэл төрдөг” хэмээн сэтгэлээ дэлгэж байсан удаатай.
Б.Баярамаа 2014 онд “Плэйбой” сэтгүүлээс шалгаруулсан санал асуулгаар Монголын хамгийн сайхан хүүхний нэгдүгээрт шалгарч байлаа.
Гэтэл Г.Ариунбаатартай хайр сэтгэлийн холбоотой болсныхоо дараа олны нүднээс нуугдаж амьдрах болсон. Тэрээр жүжигчний карьераа орхиж, цахим хуудсаа ч устгаж, фэйсбүүк, “инста”-д мөргүй хэдэн жил амьдарсан.