Монголын кино урлагт хөөрхөн сайхнаараа дуудуулж гарч ирсэн залуу уран бүтээлч бол Б.Мишээл.
Өөрийн донж хэв маягтай тэрээр гурван охинтой айлын дундах нь. Түүний эгч Дөлгөөн, дүү Үжин нар нь ч гоо үзэсгэлэнгээрээ жүжигчин бүсгүйтэй эн зэрэгцэхээр гэдгийг уншигч та анзаарсан биз ээ.
Ийм хөөрхөн охидыг төрүүлсэн ээжээрээ тэд гоёжээ. Тэдний ээж ч бага залуудаа үеийнхэн дундаа хөөрхөн сайхнаараа гайхагддаг байсан гэдэг.
Өдгөө үзэсгэлэнтэй, ухаантай охидоороо гоёсон жүжигчин Б.Мишээлийн ээжийн зургийг сонирхуулж байна.