Экс Ерөнхийлөгч таван хүүхэдтэй. Тэднээс олноо танигдсан нь Э.Эрдэнэ. Аавынхаа улс төрийн кареарыг дахин эхлүүлэхээр хэд хэдэн удаа оролдож, Баянзүрх дүүргийн 27-р тойрогт нэр дэвшиж явсан тэрээр эгэл жирийн ардын амьдралд хайртай гэнэ шүү.
Тиймдээ ч бусад баян айлын “жаалууд” шиг сошиал хуудас, нүүр номоо тансаг байдал, гадаадад аялсан зураг сэлтээ оруулдаггүй. Харин ч гэр хорооллын амьдрал, гэр хороололд мод түлээ хагалж буй зургаа дэлгэх дуртай.
Э.Эрдэнийн хувьд экс Ерөнхийлөгчийн хоёрдахь хүү. Тэрээр энэ жил 32 настай бөгөөд АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн юм. Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ хүү докторын зэрэг амжилттай хамгаалсан нэгэн. Э.Эрдэнийн үндсэн мэргэжил “молекул-биологич”. Дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг сэргээх эм гаргаж авах төсөлд оролцож, цөөнгүй жил лабораторид ажилласан Э.Эрдэнэ Монголд ирж, Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байсан гэдэг. Тэрбээр 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүрийг гараараа хаасан зураг нэлээд шуугиан тарьсан. Энэ үйл явдал 2011 онд болж байв. Харин 2013 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ “Обамадаж” аавынхаа “өшөөг” авсан удаатай.