Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг.
ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа. Анх 23 насандаа МУГЖ болсон дуучин Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон. Арван жилийн сурагч үеэсээ дотноссон охин анхны хүүг нь төрүүлж, удаах хүүг нь нижгэр хурим хийж гэрлэсэн З.Туяа гэдэг бүсгүй төрүүлсэн.
Харин түүний дараа жүжигчин Б.Баярмаатай хамтран амьдарч, дахин хоёр хүү төрүүлсэн. Харин жүжигчин бүсгүй анхны нөхрөөсөө гурван сайхан охинтой. Хүний өөрийн нийлсэн нийт 7 хүүхдийн эцэг эх болсон тэд зуны дэлгэр цагт зугаалгаар явж амжаагүй. Намрын налгар өдрүүд эхэлсэн энэ цаг үед гэр бүлийн найзуудтайгаа хөдөө зугаалж яваа.
Тэрээр цахим хуудаснаа “Хүнд таалагдах гэж элдэв ааш гаргаж гийна н тичаадахгү й болсон цагт л жинхэнэ амьд харилцаа, аз жаргал, амар амгалан оршдог юм билээ л.
Уртын урт, өндрөөс өндөр бодолд дараатай л явах юм шүү. Тэнд надтай үлдэх нь үлдэнэ л биз” гэв.
Анх удаа жүжигчин Баярмаатай даруулсан зургаа олон нийтийн сүлжээгээр цацаж байгаа билээ.