12 хүртэлх насны хүүхэд, вакцинд хамрагдаагүй хүмүүс, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөжээ.

“Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Монгол Улсын хүн амын дунд SARS-CoV-2 вирусийн анхаарал татсан ДЕЛЬТА хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд, 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс “ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХ”-ыг зөвлөж байна. Дотоод орчинд амны хаалт авч үйлчлүүлдэг газраар үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна” хэмээн албан ёсны сошиал хуудастаа анхааруулга нийтэлжээ.


