Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Хувийн амьдралаа төвхнүүлж чадаагүй мисс ТӨРИЙГ төлөөлж чадах уу?
Папарацци

Хувийн амьдралаа төвхнүүлж чадаагүй мисс ТӨРИЙГ төлөөлж чадах уу?

Эрхэм админBy Эрхэм админ08/23/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ё.Нямжав хүрээний хүүхнүүдээс цахиур хагалж, хөдөө нутгаас төрсөн мисс хэмээгддэг.

Учир нь тэрбээр Завхан нутгаас төрсөн мисс. Алтан эрдэнийн титэм зүүснийхээ дараа “Хатан-Эрдэнэ” холбоонд ажилласан цорын ганц мисс. 2001 онд Улаанбаатар хотын миссийн тэмцээний ялагч болж улмаар “Монголын сайхан бүсгүй”-н титмийг хүртсэн энэ бүсгүй мөн ондоо БНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байранд орсон нь бусдаас тэргүүлж Монголын мисс болсон гэсэн дуу шуутайхан хэл амыг нам дараад авсан.
Ийн ганцхан жилийн дотор ёстой тэсрэлт хийж, гэнэт гарч ирсэн мисс бүсгүй гэнэт гарч ирсэн шигээ гэнэт усанд хаясан чулуу шиг болж орхисон.

Түүний анхны нөхөр нь Од хэмээх хувийн бизнес эрхэлдэг, бодибилдингээр хичээллэдэг нуруулаг залуу байв.

Удаж төдөлгүй мисс Ё.Нямжав нөхрөөсөө салла а , нөхөр нь хартай шартай, гар хүрдэг байжээ гэсэн мэдээлэл чөлөөт хэвлэлүүдийн эхний нүүрийг чимж эхэлсэн ч мисс бүсгүй ямар нэгэн тайлбар хийлгүйгээр хэсэг хугацаанд алга болсон.
Өөрөөсөө гурав дүү нөхрөөсөө са л ж , хүүтэйгээ үлдсэн мисс бүсгүй уг нь сэтгүүлч мэргэжилтэй. Нөхрөөсөө салсныха а дараа БНХАУ-д зуун хувь төрийн тэтгэлэгээр суралцсан бөгөөд хоёр дахь охиноо төрүүлсэн гэдэг. МАН-ын нөлөө бүхий гишүүн, том бизнесментэй амрагийн харьцаатай гэдэг шуугиан тарьж явсан мисс бүсгүйг Цэрэнпунцаг гарьдтай хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан удаатай.
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг мисс Ё.Нямжав “Миний амьдралд хоёр дахь хүн гэж байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр хүний нийгэмд эзлэх байр суурь олон талын нөлөөнд нь автаж энэ харилцааг үүсгээгүй. Хэн хэн нь бодож үзсэний эцэст харилцаагаа төгсгөл болгосон. Тухайн үед бид хоёрын хооронд сэтгэл зүрхний асуудал байсан болоод охин маань төрсөн. Тэр хүний сэтгэл нь миний сэтгэлийг татсан. Миний сэтгэл тэр хүний сэтгэлийг татсан учраас бид хоёрын хооронд энэ асуудал үүссэн. Үүсгэж чадсан шигээ бид хоёр бас дуусгаж чадсан” хэмээн хэвлэлээр зоригтой мэдэгдэж байсан мисс бүсгүй маань гэнэтхэн улс төрд хөл тавьж, МАН-д элссэн.

Тэрээр улс төрд орж ирэхээсээ өмнө нэг хэсэг МАК группийн өв залгамжлагч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын мэдлийн “Шинэ дэлхий” телевизийг удирдаж байсан. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдаж, олон гишүүд хилийн дээс алхахад тэр давлагаанд нь Ё.Нямжав өртөж, АНУ-ыг зорьсон түүхтэй.

Тэрээр 2016 оны сонгууль дөхөхөд эх орондоо эргэн ирсэн бөгөөд ГХЯ-ны харьяанд байсан Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар томилогдож байлаа. Мисс бүсгүй түүнээс өмнө өмнө нь НАМХЗ-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллахын хажуугаар Социнтерний эмэгтэйчүүдийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргалын зөвлөх хийж байсан.

Харин 2019 энэ оны эхээр БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулаар томилогдсон. Энэ томилгоог гайхах хүн олон байсан. Уг нь консулын ажил бол жирийн нэг намын “халаасны нөхөр”-ийн хийдэг ажил биш. Аливаа улс гүрэн төрийн хар хайрцагны бодлогод тагнуулын шахуу үйл ажиллагаа явуулах бүрэн чадамжтай хүнийг консул, элчин сайдаар явуулдаг. Гэтэл манайхаас хувийн амьдралаа төвхнүүлж чадаагүй, олон хүний өөр хүний, олон хүүхэдтэй мисс /хоёр болон түүнээс дээшхийг олон тоонд хамруулдаг/ гуншинтай бүсгүйг явуулсан байх жишээний. Өнөөх нь эх орноо харийн улсад хэрхэн төлөөлж байгааг таашгүй…

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.