Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.08.20/
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.08.20/

coolBy cool08/20/2021Updated:08/23/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 190 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 56.778 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 257 объектын 61.520 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. “Улаанбаатар буян” ХХК-ийн зүүн чандарлах төвүүдэд тус тус батлагдсан тохиолдлын оршуулах үйл ажиллагаанд хяналт тавьж 380 м.кв талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Вакцинжуулалт:

Татан авалтаар энэ сарын 18-нд Pfizer-BioNtech үйлдвэрийн 109980 хүн тун (1 фл/6хүн тун) Comirnaty вакциныг ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн төв агуулахад тээвэрлэн авч ирсэн. Тээвэрлэгдэн ирсэн вакцины тээвэрлэлт, хүйтэн хэлхээний горим, хадгалалт, сав баглаа боодол, эрүүл ахуйн дэглэм шаардлага зэрэгт холбогдох хүмүүсийг байлцуулан хяналт тавив. Хяналтаар зөрчил илрээгүй байна.

Орон нутгийн хэмжээнд: 13 аймгийн дархлаажуулалтын 16 цэгт хяналт тавин ажилласан бөгөөд Дархлаажуулалтын явцад урвал хүндрэл илрээгүй.

Нийслэлийн хэмжээнд: Дархлаажуулалтын суурин 13 цэгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Дархлаажуулалтын цэгт яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай, Дархлаажуулалтын цэгт хүний бөөгнөрөл ихтэй зай бариулаагүй, бүртгэлийн систем гацаж гараар бүртгэл хийсэн, Хувцас солих шар бүсийг бэлтгээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг газар дээр нь арилгуулав.

Хяналт шалгалтад хамрагдсан цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл болон вакцины устгал бүртгэгдээгүй байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 7190 авто машинаар нэвтэрсэн 15,194 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.19-ний 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 778 тээврийн хэрэгслээр 1529 зорчигч, хотоос гарах чиглэлд 1076 тээврийн хэрэгслээр 2016 зорчигч нэвтэрсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 1019 тээврийн хэрэгсэл, 1401 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийн нэвтрүүлж, Улсын хилээр гарсан 954 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьсан, 1379 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийсэн.

Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 230 вагон, чингэлэг, Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 360 вагон, чингэлэгт Баяндэмбэрэл ХХК-аар халдваргүйжүүлэлт хийлгүүлэн хяналт тавьж, Чингис Хаан ОУНБ дахь ХМХА-аас нийт 13118 кг ачаа тээш, 5472 м2 талбайг халдваргүйжүүлсэн.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 24 тир автомашин 405.1тн бодис бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирж журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 50 аж ахуйн нэгжийн 1509.5тн мал амьтан, ургамлын гаралтай болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хилийн хяналт шалгалтад хамрагдуулан, хилээр нэвтрүүлэв.

Лабораторийн шинжилгээ:

2021.08.19-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид шинжилгээнд 243 дээж хүлээн авч, 75 дээжийн шинжилгээний хариу гарсан. Улсын байцаагчийн өгсөн орчны усны шинжилгээний 3, эм, биобэлдмэлийн бүтээгдэхүүний 2 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд 433 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг /худалдаа үйлчилгээний 211, ахуйн үйлчилгээний 58, хүнсний худалдааны, хоол үйлдвэрлэл 116, амралт, аялал жуулчлалын газар 10, зочид буудал 11, бүх төрлийн баар 26, Биеийн тамир, спорт 1/ хамруулан хяналт шалгалт хийж 27 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -18
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 3
Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 3
Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн – 1
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 1
Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 1

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.