Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.08.13/
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.08.13/

coolBy cool08/13/2021Updated:08/23/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 168 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 43.879 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 187 объектын 76.636 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Үүнээс Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын маршрутын 10.734 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй байна.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд нийслэл болон 15 аймгийн нийт 23 вакцинжуулалтын цэгт хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчилгүй, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй байна. Цэгүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлан хоёр цаг тутам цэвэрлэгээ халдваргүйтгэл хийж ажиллахыг зөвлөв.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постод 309 байцаагч ажиллаж нийт 5,067 авто машинаар нэвтэрсэн 12,058 иргэнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор /2021.08.12-ны 17:00 цагийн байдлаар/ хот руу орох чиглэлд 715 тээврийн хэрэгслээр 1427 зорчигч, хотоос гарах чиглэлд 1058 тээврийн хэрэгслээр 2023 зорчигч нэвтэрсэн байна. Хөвсгөл – Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн автобусаар тарваганы 1 ширхэг нойтон тулам тээвэрлэж нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн халдваргүйжүүлж, ЗӨСҮТ-д хүлээлгэн өгөв.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр орсон 859 тээврийн хэрэгсэл, 927 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж 57 иргэнийг тусгаарлан ажиглалтад шилжүүлэн, улсын хилээр гарсан 765 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 956 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.

Лабораторийн мэдээлэл:

2021.08.10-ны өдөр улсын хэмжээнд МХБ-ын харьяа 25 лабораторид 506 дээж шинжилгээнд ирж, 138 дээжийн шинжилгээний хариу гарчээ. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 3, орчний шинжилгээний 1, арчдасны 7 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд 491 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 57 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авлаа.

Илэрч буй зөрчил дутагдлыг дурдвал:

Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -32
Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 3
Цаг хэтрүүлэн ажилласан – 3
Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан – 11
Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 4
Хариуцлагын гэрээ байгуулаагүй, зөрчсөн – 4

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.