Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сургууль цэцэрлэг эхлэхэд эцэг эхийн хариуцлага нэмэгдэнэ гэдгийг анхаарна уу
Папарацци

Сургууль цэцэрлэг эхлэхэд эцэг эхийн хариуцлага нэмэгдэнэ гэдгийг анхаарна уу

coolBy cool08/25/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд мөрдөгдөх журмыг баталсан. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341500 сурагч суралцах статистик бий.


Үүнээс нэгдүгээр ангид элсэх 40330 сурагч, 694 цэцэрлэгт 114908 хүүхэд хамрагдана. Одоогоор цахим бүртгэлийн ирц 44 хувьтай яваа аж. Цар тахлын тархалт, мутацилагдсан хэлбэрийн халдварын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаандаа дараах өөрчлөлтийг оруулна.

Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр сургуулийн өмнөх боловсролд 4-5 насны хүүхдийг хамруулж, нэг ангид дээд тал нь 25 хүртэлх хүүхэд хичээллэнэ. Хичээл цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр орно. Хэрэв цэцэрлэгийн аль нэг бүлэгт халдварын тохиолдол бүртгэгдвэл тухайн тусгаарлах юм. Цэцэрлэгийн нэг давхарт болон гурваас дээш ангид халдвар батлагдвал тухайн цэцэрлэгийн танхимын сургалтыг тодорхой хугацаанд хязгаарлах зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Харин 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэж авахгүй байгаа. Учир нь хуульд сургуулийн өмнөх боловсролыг 4-5 насанд олгоно гэж заасан байдаг.

Ерөнхий боловсролын сургуулийн тухайд амны хаалттай хичээллэх боломжгүй практикын хичээлүүдийг зөвхөн онолоор заахаас өөр сонголтгүй. Тухайлбал, биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг онолоор заана. Сургуулийг 5/9 зарчмаар хичээллүүлж, анги дүүргэлт, ариутгал халдваргүйтгэл тал дээр онцгой анхаарна. Цар тахлын улбар шар түвшинд сургууль, цэцэрлэг танхимын болон цахимаар хичээллэхээс өөр оновчтой хувилбар одоогоор байхгүй. Бид боломжоороо танхимаар хичээллэх зөвлөмжийг өгч байна гэдэг мэдээллийг Боловсролын яамнаас өгсөн юм.

Халдварын тархалтыг хумих талаас гэхээс илүүтэй эрсдэлийг бууруулах, тархалтыг саармагжуулах аргыг хэрэглэх нь оновчтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Хэрэв сургууль, цэцэрлэгийн орчинд халдварын тохиолдол батлагдвал цахимаар хичээллэж, зургаа дахь хоногт шинжилгээ авна. Ойрын хавьтлууд болон эцэг, эхээс шинжилгээний мөнгө авахгүй.
Дельта вирусийн тархалт нэмэгдвэл 4/10 зарчмаар буюу дөрвөн хоног танхимаар хичээллэж, 10 хоног зайнаас хичээллэнэ. Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийдэх юм. Харин гурваас дээш бүлэгт хоорондоо хамааралгүйгээр халдвар гарсан тохиолдолд долоо хоног цахимаар хичээллэж, шинжилгээ авна гэлээ. Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ.
Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжинэ. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглаж, нэг чигийн урсгалыг баримтлах юм.

Тиймээс танхимын сургалтын үеэр хүүхдэд тавих эцэг, эхийн хараа хяналт, үүрэг хариуцлага илүү нэмэгдэнэ гэсэн үг.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.