Эх орныхоо нэрийг олон улсад гаргадаг загвар өмсөгч С.Төгс европ школоор хүмүүжсэн нэгэн.
Бага балчираасаа Герман улсад амьдарч байсан тэрээр монголын ахуй, өв соёлоос алслагдмал өссөн гэхэд болно.
Ид мандаж байх үедээ хүүхэд төрүүлсэн тэрээр загварын ертөнцөө орхиогүй. Охиныхоо аавтай удаан хугацаанд хамт амьдарч чадаагүй тэрээр сүүлийн дөрвөн жил бүжигчин Цэнгүүний найз бүсгүй болсон.
Багаасаа монгол ахуй, монгол хоолоос хол байсан түүнд түүний найз залуу малын гэдэс дотроос өгсүүлээд хорхог боодог идүүлж буйг загвар өмсөгч бүсгүй хэлдэг.
Мөн хөдөөгийн сайхныг сүүлийн хоёр зун найз залуутайгаа аялж, мэдэрч буй гэсэн шүү.