Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна
Мэдээ

Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна

coolBy cool08/30/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилган, газар чөлөөлөх байршлуудыг батлахаар заасан юм. Энэ захирамжийн дагуу өнөөдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй 53 гараашийг буулгалаа. Тус хороонд ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөлгүй гарааш байсан хэсэгт явган хүний зам хангалтгүй байдаг байна. Тиймээс буулгасан гараашнуудын оронд ногоон байгууламж, явган хүний зам, авто зогсоол барина гэдгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр хэллээ.

18 дугаар хорооны Засаг дарга С.Ариунаа “Манай хороонд байрлах 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд энэ замаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган хүний зорчих хэсэг бага учир хүндрэлтэй байдаг байсан. Эдгээр гарааш 1992 оноос хойш байсан. Гэвч гэрээний хугацаа дууссан тул дахин сунгаагүй. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байгааг иргэд талархалтай хүлээн авч байна” гэлээ. Тухайн гарааш эзэмшигчдэд долоо хоногийн өмнөөс газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.