Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026

    Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

    07/11/2026

    Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өмгөөлөгчийг хахууль зуучлан шүүгчид өгсөн гэм буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв
Папарацци

Өмгөөлөгчийг хахууль зуучлан шүүгчид өгсөн гэм буруутайд тооцсон ч хариуцлагаас чөлөөлөв

coolНийтэлсэн: cool08/31/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр өмгөөлөгч М.Цэндсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэрбээр “Салхитын мөнгөний орд”-ын гэх шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн офицер, алтны компанийн эзэд зэрэг албан тушаалтан холбогдсон дуулиант хэргийн нэг яллагдагч байсан юм.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн эрх бүхий албан тушаалтан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нараас хахууль авч, тэдэнд ашигтай шийдвэр гаргуулахад оролцсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатарт өмгөөлөгч М.Цэндсүрэн хахууль зуучилсан хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, иргэн Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэг, “Техник форум” ХХК-д холбогдох, дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлүүлэхийн тулд шүүгч Б.Цолмонбаатарт 35 сая төгрөгийн хахуулийг зуучлан авч өгсөн үндэслэлээр НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Уг нь дээрх өмгөөлөгчийн гэм буруутай, эсэхийг 2020 оны тавдугаар сард дээрх шүүх хэлэлцэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол Улсын дээд шүүхийн шүүгч нар М.Цэндсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, шийтгэх тогтоол, магадлалын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалан НПГ-ын хяналтын прокурор Д.Пүрэвдагва, О.Доржмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас М.Цэндсүрэнгийн ялын зүйлчлэлийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн 270.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгч авахад зуучилсан” гэм буруутай гэж дүгнэсэн байна.

Улмаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026

Хөвсгөлийн хөөрхөн П.Хүрэлбаатар манай дуранд өртлөө

07/10/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.