Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр хоногийн өмнө охинтой болсон билээ.
Түүний эхнэр Э.Энэрэл нь охин төрүүлж өгсөн ба гэр бүлээ батлуулсан сурагтай.
Тэдний хувьд гурван жил болзсон. Өдгөө монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд сар гаруйн өмнө төвхөнөсөн билээ.
Н.Төгсцогтын хувьд энэ бяцхан охин хоёр дахь хүүхэд нь бол, Э.Энэрэлийн хувьд анхны үр нь.
Энэрэл жирэмсэн үеийнхээ хөөрхөн зургаа цахим хуудаснаа дэлгэв.