Зохиолын дууны ертөнцөд нэгэн цагт гүнж нэртэй явсан Х.Мөнгөнцэцэг тун жаргалтай амьдарч буй гэнэ шүү.
Хайртай хүнтэйгээ ханилж, хөөрхөн үрсийн ээж болсон тэрээр амьдралын баяр баяслыг одоо л мэдэрч байна хэмээн ойр дотныхондоо өгүүлэх болж.
Түүний нөхөр дуучин Б.Болд эхнэрээ охин шигээ халамжилдаг бөгөөд ойр ойрхон амьд цэцгийн баглаа барьдаг аж.
Дуучин хосуудын хувьд өнгөрсөн жил малчин түмэндээ туслах хандив өргөсөн бөгөөд өөрсдөө орон нутагт цөөнгүй мал аж ахуйтай гэнэ лээ.