Их аварга Д.Дагвадорж М.Отгонцэцэг гэх бүсгүйтэй гэр бүл болж, охинтой болсон. Тэд өдгөө гэр бүлийн аялалаа Япон улсаас эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Гэр бүлдээ дурсамж, үнэ цэнэ бүтээх энэхүү аялалаа тэд өөрсдийн цахим хуудаснаа стори хэлбэрээр оруулж, олноо “гайхуулж” буй. Тэр тусмаа далайн хүнсийг хэрхэн зооглож байгаагаа олонд сонирхуулсаар байгаа билээ.
Асашёорюү Д.Дагвадорж анхны гэргий Тамираасаа албан ёсоор салж, тусдаа амьдарсаар багагүй хугацааг үдсэний эцэст өнгөрсөн жил шинэ амьдрал зохиосон гэдгээ ил зарласан.
Тэд гэрлэлтээ батлуулахаас өмнө гурван жилийн турш болзож, нэгнээ таниж мэдсэний эцэст 2020 онд шинэ хүнээ өлгийдснөөр хамтын амьдралаа ил зарласан.