Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту-д докторын диплом гардуулах ёслолын ажиллагаа боллоо
Мэдээ

БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту-д докторын диплом гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/07/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дотоод хэргийн их сургууль, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд ахмад Дин Ван Ту манай Их сургуулийн докторын хөтөлбөрт суралцаж төгслөө. Тэрээр  “Монгол Улс, БНСВУ-ын цагдаагийн байгууллагын  Нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалсан юм.
БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту-д докторын диплом  гардуулах ёслолын ажиллагааг Их сургуулийн ёслол хүндэтгэлийн  танхимд зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён  Зоан Хань Дам,  Их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор/Ph.D/, дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат болон эрдмийн ажлын удирдагч багш нар, албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:

“Юуны өмнө энэхүү үйл ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён Зоан Хань Дам танд баярлалаа.
Дэлхий нийтээр өргөн тархсан цар тахлын эрсдэлтэй цаг үед докторын зэрэг  судалгааны ажил туурвиж, амжилттай хамгаалсан ахмад Дин Ван Ту-д хувиасаа болон Их сургуулийн эрдмийн хамт олны  нэрийн өмнөөс баяр хүргэе.
Манай  Их сургууль хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын олон сургалт, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, ижил төрлийн  мэргэжлийн их дээд сургуулиудтай хамтран ажилладаг. БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Ардын цагдаагийн академитай  бид  2016 онд “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан тав дахь жилдээ хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд манай Их сургуулийн магистр, докторын сургалтад БНСВУ-ын Ардын цагдаагийн академийн хоёр алба хаагч хамрагдаж, амжилттай суралцаж төгссөн юм.  Манай Их сургуулийн төдийгүй манай улсын боловсролын салбарын түүхэнд Вьетнамын иргэд Монгол Улсад магистр, докторын зэрэг хамгаалсан ховорхон тохиолдлын  нэг бол ахмад Дин Ван Ту-гийн докторын хөтөлбөрт суралцсан явдал юм. Энэ нь манай хоёр  сургуулийн  түүхийн хуудсыг баяжуулахаас гадна хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бодит илрэл болсон юм” гэж хэллээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён  Зоан Хань Дам:

Манай улсын иргэн, ахмад Дин Ван Ту Дотоод хэргийн  Их сургуулийн  докторын хөтөлбөрт амжилттай суралцаж төгсөөд докторын диплом гардуулах ёслолын ажиллагааг Их сургуулийн ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулсанд баяртай байна. Цаашид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд Элчин сайдын зүгээс дэмжиж, туслаж ажиллах болно. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

  БНСВУ-ын иргэн, ахмад Дин Ван Ту:  Би Дотоод хэргийн их сургуулийн докторын хөтөлбөрт суралцаж төгсөөд өнөөдөр Их сургуулийн эрдмийн хамт олны зүгээс докторын дипломыг маань хүндэтгэлтэйгээр гардуулан өгч байгаад баяртай байна. Миний эрдмийн ажлыг удирдаж,  чиглүүлж өгсөн доктор /Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар доктор /Ph.D/, дэд профессор, дэд хурандаа Г.Лхагвамаа болон бүх эрдэмтэн багш нартаа баярлалаа. Дотоод  хэргийн их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, цаашдаа илүү хичээх болно. Баярлалаа.
Ёслолын үйл ажиллагааны  төгсгөлд Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын цагдаагийн академитай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажиллах хүсэлтэйгээ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд, эрхэмсэг ноён  Зоан Хань Дамд илэрхийлсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

ФОТО: ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА А.НАМСАМАНД БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЛЭЭ

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.