Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Нөхөртөө орхигдсо н дуучин Ч.Алтантүлхүүр хоёр дахь амьдралаа зохиож шинэ хүнээ өлгийдлөө
Папарацци

Нөхөртөө орхигдсо н дуучин Ч.Алтантүлхүүр хоёр дахь амьдралаа зохиож шинэ хүнээ өлгийдлөө

Эрхэм админBy Эрхэм админ09/08/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Малчин түмэн”-ий тодотголттой гурван хүүгийн ээж, МУСТА, дуучин Ч.Алтантүлхүүрийн амьдралд сүүлийн хоёр жилд ихээхэн өөрчлөлт оржээ.

Тэрээр анхны нөхөр болох “Color music” студийн захирал П.Сүхдамбаас са л ж , Батлан хамгаалах яаманд ажилладаг залуутай гэр бүл болсон байна. Улмаар гурван хүүгээ дүүтэй болгож, шинэ үрийн зулайгаа үнэрлэсэн байна.


Түүний ийнхүү хоёрдахь амьдрал зохиох болсон шалтгаан нь экс нөхөр П.Сүхдамбатай холбоотой. П.Сүхдамба нь ӨМОЗО-ны дуучин Анартай ил далд явалдаж, улмаар дундаасаа үр хүүхэдтэй болсныг дуучин бүсгүй хожим мэджээ.

Улмаар гурван хүүтэйгээ амьдарч байхдаа одоогийн нөхөртэйгөө танилцаж ханилсан байна. Уг нь дуучин Ч.Алтантүлхүүр хэдхэн жилийн өмнө ярилцлага өгөхдөө нөхрийнхөө талаар “Бид хоёр анх урлагийн үйл ажиллагааны үеэр танилцаж байсан. Анхны харцаар бие биендээ дурладаг гэдэгт би итгэдэг. Яагаад гэхээр бид хоёр хоёулаа анх бие биенийгээ хараад дурласан. Тэр үед би цоглог, жаахан охин байлаа. Миний хань надаас хэд ах. Нөхрийгөө хараад даруухан, дөлгөөхөн, буурьтай суурьтай тэр байдалд нь татагдсан. Бүх л хосууд тэгээс эхэлдгийн адилаар бид хоёр ч тэгж эхэлсэн. Арав гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд маш олон зүйлийг үзсэн. Гэр бүл болгонд байдаг маргаантай асуудал, таарч тохирохгүй, ойлголцохгүй үе биднийг тойроогүй. Тэр бүгдийг даваад өдийг хүртэл явж байна. Бидний хувьд одоо анхны харцаар бие биендээ дурлаж байсан хүмүүс биш, гурван хүүхдийн аав ээж, айл гэрийн түшиг тулгуур, хоёр багана болсон тул тэр бүр жижиг сажиг зүйл дээр нурж унаад байхааргүй бат бөх гэр бүл болсон гэж боддог” хэмээж байв.

Дуучин бүсгүйн экс нөхөр П.Сүхдамба нь “Перфект” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг. “Asian shop” хамтлагийн гишүүн байсан. МУИС-ийг Урлаг судлаач мэргэжлээр төгссөн залуу байдаг бөгөөд оюутан байх үеэсээ тэд үерхэж нэг гэртээ орж байжээ.

Улмаар “Color music” дуу бичлэгийн студийг хамтдаа босголцож байсан түүхтэй. Тэрээр “Академи авардс 2016”-гаас “Атганд үлдсэн эрдэнэ” киноны дууны найруулгаар шагнал авч байсан юм. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хөх толбот хүмүүс”, “Тооцоогүй тоглоом”, “Үл таних эмэгтэй”, “Ээж” зэрэг нилээн олон даацтай уран бүтээл дээр дууны найруулагчаар ажилласан нэгэн юм.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.