Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025

    9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

    06/17/2025

    Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сэрэмжлүүлэг: Койн худалдан авахаасаа өмнө үүнийг заавал унш
Папарацци

Сэрэмжлүүлэг: Койн худалдан авахаасаа өмнө үүнийг заавал унш

Эрхэм админBy Эрхэм админ09/13/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын хувьд виртуал хөрөнгийн зах зээлийн талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй. Сүүлийн жилүүдэд биткойн сонирхогчид Монголын зохицуулалтгүй зах зээлд 5-6 төрлийн койн, криптовалют гаргаж, багагүй хөрөнгө оруулалт татаад буй.

Сүүлд IHC койны арилжааг харахад, иргэд олон нийт цахим мөнгийг хувьцаанаас илүү сонирхох болжээ. Харин хувьцаа бол биетэй, эзэнтэй хөрөнгө оруулалт, койн бол хийсвэр, зохиосон програмист шигээ ор сураггүй алга болж мэдэх зүйл гэдгээ ойлгоогүй, зөвхөн ашгийн төлөө хошуурч байх шиг. Иймд мэргэжлийн байгууллагуудын /Монголбанк, СЗХ, эдийн засагчид/-аас өгсөн мэдээлэлд үндсэн койны талаар заавал мэдэх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Койн албан ёсны төлбөрийн хэрэгсэл биш
Криптовалют, койн нь мөнгө, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш. Дэлхийд ганцхан Эль-Сальвадор улс “Bitcoin”-ыг албан ёсны төлбөрийн хэрэгсэл хэмээн өнгөрсөн мягмар гаригт зарласан. Гэтэл зарласан даруйд криптовалютын зах зээл дээрх “Bitcoin”-ын ханш 9.5 хувиар буурч, 46.8 мянган ам.долларт хүрсэн байна. Мөн олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Эль-Салвадорын зээлжих зэрэглэлийг “B3”-аас “Caa1” ангилал болгон бууруулсан. Үүгээр ч зогсохгүй Дэлхийн банк тус улсад хэрэгжүүлж байгаа тусламжийн хөтөлбөрүүдээ цуцлах шийдвэр гаргажээ. Ингэсний шалтгааныг криптовалют төлбөр тооцооны хэрэгсэл болж нэвтэрсэн явдал бол санхүүгийн ил тод байдлыг алдагдуулж, далд эдийн засгийг тэжээх хүчин зүйл болж байна гэж үзсэн байна.

Хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй
Монгол Улс виртуал хөрөнгө албан ёсоор зөвшөөрөөгүй буюу виртуал хөрөнгийг хянах, зохицуулах эрх зүйн орчин бүрдээгүй байгаа. Зохицуулалтгүй салбарт хэрэглэгч их хэмжээний мөнгөө алдах, бохир мөнгө угаах магадлал өндөр. Хэн хэдийг, хаанаас оруулсан, ямар технологи дээр хаана байршиж байгаа талаарх бүх мэдээлэл хаалттай. Иймд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг байнга сана. Олон улсын санхүүгийн байгууллагууд виртуал хөрөнгөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд ашиглах эрсдэл өндөр байгаа учраас нэг талдаа шийдэхийг зөвлөдөг. Ингэхдээ нэг бол хуульчилж, бүртгэлжүүлэх, үгүй бол үйл ажиллагааг бүхэлд нь хориглохыг сануулсан.

Эрсдэлээ тооц

Иргэн та койнд хөрөнгө оруулахдаа болгоомжтой хандаж, эрсдэлээ бүрэн дүүрэн тооцох хэрэгтэй. Та 100 төгрөгөөр койн авч, өөр нэг хүнд 150 төгрөгөөр зарж байж л ашиг олно, авсан хүн нь дараагийхаа хүнд 200 төгрөгөөр зарж ашгаа хүртэнэ. Нэг үгээр таны койныг дараагийн хүн орж ирж авахгүй л бол та ашиг хүртэхгүй гэсэн үг. Хувьцаа гаргасан компани таны хувьцааг буцаан худалдан авч болдог бол койн гаргасан байгууллага буцаан худалдаж авдаггүй. Хэрвээ таны койн зарагдахгүй бол таны хэтэвчинд ямар ч үнэ цэнгүй тоо болж үлдэнэ.
Бүх хөрөнгөө бүү дэнчинд тавь
Койнд бүх хөрөнгөө бүү тэнчин тавь. Жишээлбэл, сургалтын төлбөр, байр, машинаа зарж койн худалдаж авах нь хамгийн эрсдэлтэй. Яагаад гэвэл криптовалютын зах зээлийг 10 дахин, 20 дахин өснө гэж таамаглаж болдоггүй. Койн гаргаж буй этгээдүүд алдах хэмжээгээрээ худалдаж аваарай гэж сануулдаг нь учиртай. Нэг талдаа та оруулсан хөрөнгөө алдсан ч хэвийн амьдрах санхүүтэйгээ үлдэх ёстойг сануулж буй. Нөгөө талд таны алдсаныг бид хариуцахгүй шүү гэдгээ илэрхийлж байгаа юм.

Оролцогчдын 90 хувь нь алддаг

Криптовалютын арилжаанд оролцохоос өмнө сайн бод. Хэрэв та өөрөө сонирхож орохоор шийдсэн бол бусад хүмүүс буюу ойр дотнын хүнээ бүү уруу тат. Криптовалютын зах зээлд нэг нь хожиж нөгөө нь алддаг. Тус зах зээлд оролцогчдын 10 хувь нь өндөр ашиг хүртэж, 90 хувь нь алдах магадлалтай. Өөрөөр хэлбэл бүх хүн ижил тэгш ашиг авах боломжгүй юм. Том хөрөнгөтэй хүмүүс хурдан хугацаанд хөрөнгөө өсгөж, тодорхой хэмжээний ашиг хүртсэний дараа гараад явдаг.
Хөөсрөлийн үед бүү худалдан авалт хий
Хөөс гэдэг нь криптовалютын зах зээлийн үнэ бодит үнэ цэнээсээ хэт өндөрт хүрэхийг хэлнэ. Үүнийг Доу Жонес техникал талаас нь ийнхүү тайлбарласан.
Хүмүүс ирээдүйд тухайн компанийн хувьцаа өндөр өсөх боломж байгааг маш сайн мэдээлэл судалгаатай цөөхөн хүмүүс олж хараад авч эхэлнэ. Бодит амьдрал дээр тухайн компанийн орлого, ашиг өсөх үед хөрөнгийн зах зээл дээр уг мэдээлэл цацагдан, хэвлэл мэдээллээр тархаж олон нийтийн хүртээлд очих үед ханш огцом өссөөр байх болно. Эдийн засаг, санхүүгээс тэс хөндлөн мэргэжилтэй найз нөхөд, хамаатан садан чинь ам уралдуулан ярьж, өсөлтийг нь шагширч, дахиад өсөх тухай ам булаацалдан ярьж байвал хөөсөрчээ гэсэн үг.

Хөөсрөлийн үе шатыг хэт их олон нийтийн оролцоо үүсгэнэ. Хөөс хагарахад эргээд тэд л хохирно.

Санхүүгийн залилангаас сэргийлээрэй
Монголд санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэн, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд хоёр тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс харахад жил ирэх тусам нэмэгдсэн байна. Койны зах зээлд түрүүлж ороод түрүүлж гарах зарчимтай явагддаг учраас санхүүгийн заллингийн парамид хэлбэр рүү орох эрсдэлтэй.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.