Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Баянхонгорын Эрүүл мэндийн газрын удирдлагыг шалгахаар АТГ-ынхан очжээ
Мэдээ

Баянхонгорын Эрүүл мэндийн газрын удирдлагыг шалгахаар АТГ-ынхан очжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/17/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг хуурамчаар тогтоон өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгож, Халамжийн сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн хавраас хойш шалгаж буй билээ.

Эл хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлахын тулд хууль сахиулах байгууллагын ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллаж байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, өөрийгөө ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан хэмээн хоёр жилийн хугацаатай групп тогтоосон хэрэгт холбогдоод буй. Уг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлал олгох хууль, журамд “Хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол бүрэн алдсан гэж үзнэ” гэж заасан. Харин дээрх албан тушаалтны хувьд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан атлаа Эрүүл мэндийн газарт удирдах алба хашсаар байгаа аж. Уг албан тушаалтан зөвхөн өөртөө магадлал олгоод зогсохгүй, хамаарал бүхий хүмүүстээ ч групп тогтоон Халамжийн сангийн хөрөнгөөс тэтгэмж авхуулж байсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байсан билээ. Тухайлбал, дүүгээ хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан хэмээн хугацаагүйгээр групп тогтоосон бол хоёр хүүгээ ч мөн хөдөлмөрийн чадвараа алдсан гэж дүгнэн мөнгө завших боломж бүрдүүлсэн үндэслэлээр шалгуулж байгаа юм. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гадна тус газрын хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн даргын хамаарал бүхий хүн нь хөдөлмөрийн чадвараа 69 хувь алдсан хэмээн мөнгө авч байсан гэх асуудлыг АТГ-ынхан газар дээр нь нарийвчлан шалгаж, холбогдох хүмүүсээс мэдүүлэг тайлбар авахаар ийнхүү орон нутгийг зорьсон аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.