Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа
Мэдээ

Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа

Эрхэм админBy Эрхэм админ09/17/2021Updated:09/25/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны оператор компаниуд хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг түгээхээр болжээ.

Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Иргэд самар түүх, аялж зугаалах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй байдлаар гал алддаг байна. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлд таван удаагийн ой, хээрийн түймэр гарч 22 га, шар өвсний 275 удаагийн түймэр гарч 78 га талбай шатсан байдаг. Хавар, намрын хуурайшилтай үед ойд гал алдахад ганцхан секундийн дотор хоёр метр талбайг галдах, цаашлаад ой мод бүхэлдээ шатах, ан амьтад амьдрах орчингүй болох аюул нүүрлэдэг. Түүнчлэн өөрийн болон бусдын өмч хөрөнгийг галд шатааж, асар их хэмжээний алдагдалд орсон тохиолдол цөөнгүй.

“Алдвал галдана” аяны талаарх хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсэд морьтой эргүүл гаргаж, хяналт хийж заншсан. Үүний хүчинд ой хээрийн түймэр 48.8 хувь буурсан. Намар цагт иргэд шар өвс шатаах, байгалийн нэмэлт дагавар бүтээгдэхүүн олборлох явцдаа гал алдсан тохиолдол гардаг. Тиймээс хуулийн дагуу дээрх үйл ажиллагааг хориглосон байдаг. Хууль, журмаа дээдэлж, ой, хээрийн болон шар өвсний түймрээс сэргийлэхийг онцгойлон сануулъя” гэлээ.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар нэвтэрч, отоглон бууж, самар, жимс түүж буй иргэдийг уулнаас буулгах, дахин нэвтрүүлэхгүйн тулд баруун, зүүн бүсэд Нийслэлийн Байгаль орчны газрын ой хамгаалагч нар эргүүл гарган ажиллаж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр хэлж байлаа.

“Алдвал галдана” аяны гол зорилго нь нийслэлийн иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэх хохирол, хор уршиг хэчнээн их болохыг таниулахад оршиж буй. Тиймээс аян өрнөх хугацаанд зорилтот видео контентыг радио, телевиз, сайт болон ФМ, радио болон цахим орчинд олон нийтэд түгээхээс гадна Улаанбаатар хотын гудамж, талбайд байрлах лед дэлгэц болон самбаруудад мэдээлэл, сурталчилгааг байршуулахаар төлөвлөжээ. “Алдвал галдана” аяныг урлаг, спортын олны танил эрхмүүд сэтгэл зүрхээрээ дэмжин, хамтран ажиллаж оролцож буй аж. Намрын хуурайшилт ихтэй энэ үед иргэн бүр сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс хамтдаа сэргийлэхийг холбогдох мэргэжилтнүүд уриаллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.