Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.09.11/
Мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл /2021.09.11/

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2021Updated:09/27/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Халдваргүйжүүлэлт:

Улсын хэмжээнд нийт 356 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 41.542 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 243 объектын 76.471 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Хяналтаар ариутгагч нь мэргэжлийн бус, бодисыг зааврын дагуу ашиглаагүй дутагдлыг илрүүлэн, арилгуулах арга хэмжээ авсан байна.

Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:

Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 13 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдал хангагдаагүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зөрчил илэрсэн байна.

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 6 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй, вакциныг хадгалах хөргүүр, хөлдөөгчинд хэм заагуур, хөлдөлт тандагч байрлуулаагүй, цэгийн зохион байгуулалт хангалтгүй дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 8 заалт бүхий 1 зөвлөмж хүргүүлэн, мэргэжил арга зүйгээр хангасан байна.

Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл бүртгэгдээгүй, 21 хүн тун вакцины устгал бүртгэгдсэн байна.

Хилийн хяналт шалгалт:

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 33 аж ахуйн нэгжийн 968.36 тн /505 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 75 тн мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, 47.7 тн ахуйн бараа, 11.5 тн эм эмнэлэгийн хэрэгсэл, зэрэг/ бараа бүтээгдэхүүнийг хилийн хяналтад хамруулан хилээс чөлөөлсөн байна.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 12 тир автомашинаар 173.98 тн бараа бүтээгдэхүүн /81.98 тн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 32.25 тн ахуйн бараа бүтээгдэхүүн, 59.75 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр ачаа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд 15 авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд 28 албан хаагч хяналт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгээр зөвшөөрөлтэй түүхий нүүрс 22 тн, мидлинг 2520 тн бүртгэгдэн нэвтэрч, зохих зөвшөөрөлтэй 78,4 тн түүхий нүүрс дамжин өнгөрсөн байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Улсын хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар аймаг орон нутагт 505, нийслэлд 515 нийт 1020 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 849 зөрчлийг илрүүлэн 485 буюу 57.1 хувийг арилгуулж, 138 заалт бүхий 90 зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 86 заалт бүхий 8 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 1 аж ахуйн нэгжид 50000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 23 нэр төрлийн, 12.9 кг, 88 ширхэг 129900 төгрөгийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлж ажиллаж байна.

Илэрсэн зөрчил:

1.Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-92

2.Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-120

3.Худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-14

4.Үйлчилгээний ажилчид дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдаагүй, өвчлөөд эдгэрсэн талаар Эрүүл мэндийн байгууллагын магадлагаагүй ажилтан болон түрээслэгчдийг ажиллуулсан-24

5.Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-27

6.Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-64

7.Ажилчдад гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-65

8.Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-59

9.Агаар сэлгэлт хийх боломжгүй, механик агааржуулалтын төхөөрөмж ажиллагаагүй-19

10.Ажлын байр, ариун цэврийн өрөө, тээврийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж зэрэг хүний гар хүрэх угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийгээгүй-73

11.Ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-32

12.Ажиллагсдад халдваргүйтгэлийн бодисын 5-аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлээгүй-55

13.Сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-89

14.Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-19

15.Шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-97 зэрэг зөрчил илэрсний 57.1 хувийг арилгуулж ажилласан байна.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.