Халдваргүйжүүлэлт:
Улсын хэмжээнд нийт 24 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн талбай, гудамж зэрэг 7.253 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 199 объектын 69.333 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллав. Мөн халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 2 байгууллагад зөвлөмж хүргүүүллээ.
Түргэвчилсэн болон ПГУ шинжилгээ:
Улсын хэмжээнд Ковид-19-ийн шинжилгээ авах явуулын болон түр 3 цэгт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа. Шинжилгээ авах цэгүүдэд яаралтай тусламж үзүүлэх багц, бэлэн байдал хангагдаагүй, сорьц авах болон шинжигээ хийх багийн бүрэлдэхүүн дутуу зөрчил илэрсэн байна.
Вакцинжуулалт:
Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаагүй дутагдал илэрснийг арилгуулахаар зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр хангасан байна.
Шалгалтад хамрагдсан вакцинжуулалтын цэгүүдэд дархлаажуулалтын дараахь урвал хүндрэл, вакцины устгал бүртгэгдээгүй байна.
Аюултай хог хаягдал:
Нийслэлийн хэмжээнд Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 33 тусгаарлан ажиглах байр, 14 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 6 дархлаажуулалтын түр цэг, Чингис хаан ОУНБ дахь ХМХА зэрэг нийт 63 цэгээс 5567.5 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан. Цуглуулсан 5968.5 кг хогийг устгаснаас 4194.8 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 1773.7 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 5 тээврийн хэрэгсэл, 15 хүн ажилласан байна.
Хилийн хяналт шалгалт:
Улсын хилээр орсон 228 тээврийн хэрэгсэл, 348 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж, 7 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлж, энгийн горимоор нэвтэрсэн 175 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авсан байна. Улсын хилээр гарсан 174 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 136 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийв.
Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 13 тир автомашинаар 230.6 тн бараа бүтээгдэхүүн /77.1 тн хүнс, 73.3 тн тавилга, сэлбэг, төрөл бүрийн бараа, 61.8 тн өндөг, гахайн мах, 11 тн ахуйн бараа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.
Уул уурхайн компанийн тусгаарлан ажиглалт
Өмнөговь, Ховд, Хэнтий, Төв, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт уурхайн хэмжээнд 7091 ортой 1820 тусгаарлан ажиглах байр бэлтгэсэн бөгөөд энэ сарын 20-24-ний хооронд 1634 тусгаарлан ажиглах байранд 5661 ажилтан ээлж солилтоор тусгаарлагдаж байна.