Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ДХИС-ийн багш, ажилчид ами а алдса н ослын холбогдогчдыг өршөөв
Мэдээ

ДХИС-ийн багш, ажилчид ами а алдса н ослын холбогдогчдыг өршөөв

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/29/2021Шинэчилсэн:09/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн багш, ажилчдын сууж явсан автобус Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ар гүнтэд 2019 оны аравдугаар сарын 19-ний 11.25 цагийн үед осолдож, долоон хүн нас барсан.

Энэ ослын хэрэгт холбогдсон тус сургуулийн хоёр албан тушаалтны гэм буруутай, эсэхийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайн үед 33 хүний суудалтай, том оврын автобусанд явсан 20 гаруй хүн бэртэж, ГССҮТ-д хүргүүлэн эмчлүүлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүйг тогтоож, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаас ийм явдал болсон гэж үзсэн юм.

Уг осолд холбогдуулж ДХИС-ийн Авто хэсгийн дарга И.Баяржаргал, автобусны жолооч Б.Энхбат нарыг Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн байв.

 

И.Баяржаргалыг нь албан үүрэгтээ хайнга хандаж техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажлаа хийгээгүйгээс олон хүний амь хохирсон осол гарсан гэж буруутгасан.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 27.10-4.2 дахь хэсгийн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон”, 10.6-2-ын “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон”, 11.3-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 11.5-2 дахь хэсгийн “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалан хэлэлцэн хурлаас И.Баяржаргалд дөрвөн жил хорих, 4.5 сая төгрөгөөр торгох ял оноосон ч Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хариуцлагаас чөлөөлжээ.

Харин Б.Энхбатад гурван жил хорих ял шийтгээд дээрх хуулийн дагуу хоёр жилийг нь хасан, нэг жил хорих ял эдлүүлэх болов.

Онцлох шүүх
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Хавдар судлалын үндэсний төв БНСУ-ын Хавдрын үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

07/09/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.