Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Машинаа шатааж, хээрийн түймэр тавьсан эрээс 164 сая төгрөг нэхэмжилжээ
Папарацци

Машинаа шатааж, хээрийн түймэр тавьсан эрээс 164 сая төгрөг нэхэмжилжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг прокурорын байгууллага 2021 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд энэ төрлийн 296 гэмт хэргийн улмаас нэг тэрбум 966 сая 233 мянган төгрөгийн хохирол учирсан аж.

 

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэрээр 1.3 тэрбум гаруйг нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин 630.3 сая орчим төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байжээ.

Тиймээс прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд хандаад буй гэнэ. Тухайлбал, Дорнод аймгийн Прокурорын газраас иргэн О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.7-1 дэх хэсэгт заасан “Ой хээрийн түймэр тавьсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг нь шүүхэд шилжүүлсэн аж. Тэрбээр өндөр ургамалтай, замгүй газраар автомашинаараа явж байгаад яндангийнх нь эргэн тойронд наалдсан өвс халснаас машинаа шатаасан төдийгүй хээрийн түймэр тавьсан хэрэгт холбогдсон аж. Түймрийн улмаас Дорнод аймгийн Булган сумын 7769.5 га бэлчээр шатаж байгаль экологид болон нэр бүхий таван иргэнд нийт 164.4 сая төгрөгийн хохирол учруулсан юм байна. Анхан шатны шүүх түүнээс 154.1 саяыг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд О уг шийтгэх тогтоолыг зөвшөөрөлгүй дээд шатны шүүхэд хандсанаар 7.7 сая төгрөг төлөхөөр болоод байж.

Харин прокурор нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хохирол, хор уршгийг бодитой тооцож, нөхөн төлүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байна.

Ташрамд дурдахад, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 48.3 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 29 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон хэрэг эзэлсэн нь дийлэнх нь аж.

Нийгэм цаг үе
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.