Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

    06/15/2026

    Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Таны хүүхэд цахим дээрэлхүүлэлтэ д өртөө д байгаа юм биш биз?!
Папарацци

Таны хүүхэд цахим дээрэлхүүлэлтэ д өртөө д байгаа юм биш биз?!

Эрхэм админBy Эрхэм админ10/01/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хүний амьдралын нэг мөчлөгийг л өсвөр үе гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд наснаас насанд хүрсэн хүн рүү шилжих шилжилтийн үеийг хэлнэ. Энэ үед тухайн хүүхдэд сэтгэлзүй, бие махбод болон нийгмийн талаас маш олон өөрчлөлт гарч байдаг.

Бие махбодын өөрчлөлтийг хүн бүр л мэднэ. Гэтэл сэтгэлзүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. Тухайн хүүхэд насанд хүрсэн хүн болж төлөвшихийн тулд нийгэмтэйгээ, бусадтайгаа хэрхэн харилцах ёстой, яаж зөв хандлага, төлөвшлийг олох талаар ярьдаггүй.

Үүний улмаас хүүхдүүд сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлттэй байдаг байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал нийгмийн зүгээс ямар дарамт шахалт ирдэг, хүүхдүүд чухам яагаад сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болоод байгаа вэ?

“Монгол Өрх” сэтгэлзүйн хүрээлэнгээс нийслэлийн 11-17 насны 8461 хүүхдийг хамруулан сурагчдын сэтгэлзүйн хямрал ба зан төлөвийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, эрсдэлтэй хүүхдүүдэд сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор судалгаа хийхэд судалгаанд оролцсон өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэж гарчээ.

 

Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байна.
Судлаачид 20 сургуулийн 8461 хүүхдээс судалгаа авчээ. Судалгаагаар 54 хувь нь сэтгэлийн тулгамдсан асуудалтай байна . Эдгээр 54 хувийн сэтгэлийн тулгамдсан асуудалтай хүүхдүүдтэйгээ ганцаарчилж уулзаад сэтгэлийн дарамтад орох шалтгааныг тодруулахад 40 хувь нь гэр бүлийн асуудал байжээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүддээ хоол тэжээлээс өөрөөр анхаарал халамж тавьдаггүй тэдэнтэй ярилцдаггүй, утаснаас өөр найзгүй болсон зэрэг ганцаардлын шинж чанартай асуудлууд байдаг. Мөн 35 хувь үе тэнгийн дарамт байна. Үе тэнгийн дарамт нь сургууль дээрээс болон цахим орчинд болж байна.

Эдгээрээс гадна үерхэл нөхөрлөл, цахим тоглоом болон дэлгэцийн хамаарлаас болж тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудалтай болж байна. Мөн манай судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 10 хувь амиа хорлох үйлдэл хийж байсан хүүхдүүд 25 хувь нь амиа хорлох тухай бодож байсан хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдүүдийн голлох шалтгаан нь ганцаардал. Хэн нэгэн хүнд өөрт тулгамдаж байгаа асуудлаа ярьж ойлгуулж чадахгүй байдлаасаа болж бухимдсаар эцэстээ амиа хорлох тухай бодож эхэлдэг. Ихэнх тохиолдолд бусдыг дууриаж бусдаас үлгэр дууриалал авсан байдаг. Хамгийн чухал нь хүүхдүүдийг сонсоод зөв зөвлөгөө өгөх хэрэгтэй байна.
Мэдээллийн эрин зуун, цахим орчноос хүүхэд сайныг нь ч, саарыг нь ч тусгаж авч болно. Өсвөр үеийнхний дээрэлхэлт хэлбэрээ өөрчилж цахим гэх нэрийн ард халхлагдан үргэлжилсээр байна.

Энэ талаар АШУҮИС-ийн багш, сэтгэл судлаач Т.Жаргалсайхантай “Зураан сарын турш цахимаар дээрэлхүүлсэн охин амиа хорлохоор оролдсон. Саяхан 15 настай охин зургаан сарын турш цахим хүчирхийлэлд өртөж, үүнийгээ гэр бүлийнхнээсээ нууж амиа хорлохыг завджээ. Муу зүйл холуур өнгөрсөн ч охин сэтгэл заслын эмчилгээнд сар гаруй хугацаанд хамрагдаж байж дээрдсэн…

Энэ мэт тохиолдлууд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, нялх үрсийн маань амьдралд хар толбо үлдээсээр байна” гэв.
Цахим дээрэлхэлт сүүлийн жилүүдэд ийнхүү хүчээ авсан нь цар тахалтай холбоотой гэнэ. Хөл хорионд бүх цагаа өнгөрүүлж буй хүүхдүүдийн интернэт орчинд зарцуулах хугацаа эрс нэмэгдсэнтэй холбоотой хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд онцлон дурджээ. Харин манайхны дунд цахим дээрэлхэлтийн талаар ойлголт дэндүү дутмаг байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Эцэг эхчүүд нь ажилтай гэсээр үр хүүхдээ анзаардаггүй, хүүхэд өөрөө ч бусдадаа дээрэлхүүлж байгаагаа мэддэггүй гэнэ.
Сэтгэл судлаач Т.Жаргалсайхан цахим дээрэлхэлтийг тодорхойлохдоо “Cyberbullying гэдэг нь фэйсбүүк, инстаграмм зэрэг олон нийтийн нийгмийн сүлжээг ашиглан бусдыг доромжлох, сүрдүүлэх замаар тухайн хүнийг сэтгэл гутралд оруулахыг хэлнэ” хэмээн хэлсэн юм. Өмнө нь сургуулийн орчинд л дээрэлхүүлээд өнгөрдөг байсан бол цахимаар дээрэлхэнэ гэдэг цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр таны хүүхдийг далдаас дарамталж байдаг байх нь ээ.

Хүүхдүүд нэг нэгнээ өдөж шоглохыг хэвийн зүйл л гэж боддог талаараа сэтгэл зүйчид ярьдаг гэнэ. Хүүхэд байхад иймэрхүү зүйл таарах л зүйл гэж боддог учраас өөрийгөө дээрэлхүүлж байгаагаа ч мэддэггүй ажээ.

Цахим дээрэлхэлтэд өртсөн эсэхээ дараах үйлдлээс мэдэж болно.

! Биеийн онцлогоор хочилж дуудах /дөрвөн нүдэт, онигор, шогийн мод, зэрэг/

! Гэрэл зургийг зөвшөөрөлгүй авч эвлүүлэх /meme хийх зэргээр фэйсбүүк группт түгээх, хэсэг хугацааны дараа дахин байршуулах /

! Дээрх үйлдлүүд тааламжгүй санагдаж, хязгаараас давсан мэт мэдрэмж төрөх
Битгий гэж учирласан ч энэ үйлдлээ үргэлжлүүлсээр байх нь цахим дээрэлхэлтийн энгийн жишээ юм шүү.

Тиймээс хэн нэгний хийж буй үйлдэл танд өчүүхэн ч гэсэн таагүй мэдрэмж төрүүлэх төдийд зогсоогоорой

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Цэндийн Цогтыг томиллоо

06/15/2026

Л.Энхрийлэн 63 кг-д дэлхийн чансааг тэргүүллээ

06/15/2026

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.