Рок попын ертөнцөд өөрийн дуу хоолой, төгс галбир, хөөрхөн царай, эршүүд характераараа ялгардаг дуучин бол А.Хишигдалай. 30 насны сүүдэртэй золгох гэж яваа тэрээр залуу насыг жинхэнэ утгаар нь “хашрааж” яваа ганц бие бүсгүй.
Түүний хувьд UBS телевизийн “My voice” үндэсний шоуны энэ оны шүүгчээр ажиллаж байгаа. Мөн Zaya Bilgee брэндийн албан ёсны нүүр царай болсон бүсгүй.
Сайхан бүсгүй будаггүй төрхийг сонирхъё.