Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Короновирусын үед жирэмслэхгүй байхыг сануулж байна
Папарацци

Короновирусын үед жирэмслэхгүй байхыг сануулж байна

Эрхэм админBy Эрхэм админ10/11/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жирэмсэн эх коронавирусийн халдвар авч, хүндрэх тохиолдол эрс нэмэгдэх болсон. Тэр бүү хэл, жирэмсэн үедээ амиа алдах эрсдэл өндөр буй.

Хэдийгээр Ковид-19-ийн дэгдэлт эхлээд өдгөө 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн ч судлагдаагүй үлдсэн олон зүйлс байсаар байна.

Тодруулбал, эхэд болон урагт жирэмсний хугацаанд, цаашдын амьдралд хэрхэн нөлөөлөх болон ямар хүндрэл үүсэж болзошгүй талаар тогтсон нэг хариулт өгөх боломжгүй. Харин сүүлийн үед эмэгтэйчүүдийн эмч нар Ковид-19 вирусын тархалтын үед жирэмслэхгүй байхыг зөвлөх болжээ. Учир нь ургийн эндэгдэл өндөр байгаа гэнэ.

Иргэн М өнгөрсөн 9-р сард таван сартай жирэмсэн байжээ. Гэвч гэр бүлээрээ короновирусын халдвар авч, иргэн М-ийн биеийн байдал эрс хүндрэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа ургийн зүрхний цохилт хэвийн байсан бөгөөд 7 хоног эмчилгээ хийлгээд гарахад эмч нь ургийг нь хэвийн хэмээн дүгнэсэн байна. Гэвч эмнэлгээс гарсныхаа орой нь гэнэт ус нь гарч, ураг нь энджээ. Тэрээр түргэнээр Улсын нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн очиж, эмийн аргаар амьгүй ургаа төрүүлсэн байна.

 

Төрөхийн эмч нарын хэлж буйгаар халдвар авсан жирэмсэн бүсгүйчүүдийн ураг эндэх явдал багагүй тохиолдож буйг сануулан, эхийг тайвшруулсан байна.
Тэгвэл сүүлийн үеийн болох “Оксфорд” их сургуулиас дэлхийн 18 улс орны 2100, “BMJ” эрүүл мэндийн тэргүүлэх судалгааны байгууллагын 68 мянга гаруй жирэмсэн эмэгтэйг хамруулан хийгдсэн судалгаанууд дээр үндэслэн Ковид-19 өвчин жирэмсэн эхэд болон урагт хэрхэн нөлөөлөх талаарх мэдээллийг уншигч танд сонируулж байна. Эмч нарын хэлж буйгаар 28-дах долоо хоногоос хойш буюу жирэмсний сүүлийн гурван сарын хугацаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай аж.

 

Энэ хугацаанд өвчилсөн тохиолдолд амьсгалын дутагдалд орох, уушги болон бусад эрхтэн гэмтэх, халдварын шинж тэмдгүүд хүндрэх эрсдэлтэй байдаг. Учир нь жирэмсний бусад үетэй харьцуулахад сүүлийн гурван сарын хугацааны үед эрсдэл үүсэх магадлал 2-3 дахин нэмэгдэнэ.

Энэ хугацаанд ургийн хэмжээ томорч хэвлий хэсэг амьсгалын тогтолцоонд нөлөөлөх, зүрх судасны тогтолцооны эрхтнүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг нь биеийн байдлыг хүндрүүлдэг байна. Жирэмсний 22-37 хоногийн хугацаатай дутуу төрөх магадлал 12.9-28.6%-иар нэмэгдсэн нь судалгаагаар батлагдсан байна.

Мөн эрсдэлт бүлэгт 35 ба түүнээс дээш насны эхчүүд, биеийн жингийн өндөртэй, суурь өвчин буюу чихрийн шижин, бронхит, зүрх судасны эмгэг гэх мэттэй тохиолдолд эмчийн тусгай хяналтад байж, онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа аж. Учир нь эдгээр хүчин зүйлс нь өвчний хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлнэ.

 

Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд нь нөхөн үржихүйн насанд буй жирэмсэн бус эмэгтэйчүүдтэй харьцуулахад тодорхой шинж тэмдэггүй өвчлөх магадлал 5 дахин, амь насаа алдах эрсдэл 2 дахин их байгаа ажээ.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.