Өнгөрсөн бямба гаригт шинийн гурваны билэгт сайн өдөр тохиосон. Уг өдөр олон гэр бүлүүд хүүхдийнхээ сэвлэг даахийг үргээж, бэр гуйж, найр хурим болсон.
Тэгвэл “эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэгт энэ өдөр чухал үйл явдал болсон тухайгаа цахим хуудаснаа онцолжээ. Түүний найз залуугийн талынхан жүжигчин бүсгүй болон түүний бяцхан охиныг бэр буулгахаар бэр гуйх ёслол үйлдсэн бололтой.
Жүжигчин бүсгүйн хувьд энэ найз залуутайгаа нэг жил гаруйн хугацаанд үерхэж, дотноссон. Тэрээр өмнө нь Outlaw хамтлагийн дуучин Чинзоригтой хамтран амьдарч охиноо төрүүлж байсан юм.