Чингисхаан нэрээр сошиалд танигдсан залуу бол М.Баасанжаргал. Дэлгэцийн жүжигчин найруулагч мэргэжилтэй тэрээр эцэг эхээсээ өгсөн нэрнээс татгалзаж, 2018 онд УБЕГ-т Чингисхаан нэрээр бүртгүүлжээ.
Тэрээр өдгөө Хэнтий аймгийн нөхөн дахин сонгуульд нэрээ дэвшүүлсэн бөгөөд 500 гаруй хүний санал авсан байна. Энэ тухайгаа тэрээр лайв хийх үедээ хотоос дотуур хувцасгүй гарсан тухайгаа сонирхуулжээ. Тэрээр “Би найман настай Цэцэн гэдэг хүүтэй. Наашаа Хэнтий рүү явахаасаа өмнө хүүдээрээ очиж хоносон.
Усанд орчоод гарч ирэхдээ дотуур хувцасаа өмсөхөө мартсан байна лээ. Тэгтэл манай экс над руу утасдаад “Хүүе чи бандаажаа үлдээсэн байна” гээд утасдаад над руу хэлсэн. Тэгэхээр нь би “Бандаажаа Хэнтийд алдаж байхаар чамд байж байсан нь дээр байхаа. Анхжинд хэлэхэд амар” гэж хэлсэн хэмээн хошигножээ.
Мөн тэрээр “Манай хүүхэд нэр шигээ мэргэн цэцэн маш ухаалаг хүүхэд бий. Сүүлийн гурван жил хамт амьдрахгүй байгаа ч, таван нас хүртэл нь хамт байсан, хүүдээ үргэлж анхаарал тавьдаг. Миний хүү маш зөв хүмүүжилтэй, өндөр боловсролтой, гоц авьяастай. Надаар заалгахаас илүү надад заадаг. Олон хэл мэддэг, олон улсын талаар мэдлэг мэдээлэлтэй хүүхэд бий. Би хүүгээ хоёр настай байхад нь 35 үсгээ заагаад, 100 хүртэл тоолуулаад, ер нь бол хүүхдийн хүмүүжлийн үндэс суурийг тавиад өгчихсөн. Манай хүүхэд биеийн хүчний гэхээсээ илүү оюуны хөдөлмөр хийх суурь хүмүүжилтэй” хэмээн хүүгээ магтжээ.